Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2021 оны аравдугаар сарын мөнгийг олгох хуваарийг ХХҮЕГ-аас танилцуулжээ. Үүнээс харвал, аравдугаар сарын 14-нөөс
- нийгмийн халамжийн тэтгэвэр
- онцгой байдлын тэтгэмж
- хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ
- асаргааны тэтгэмж
- амжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг олгохоор болжээ.
Харин аравдугаар сарын 20-ноос хүүхдийн мөнгөн тэтгэмж, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмийг өгч эхлэх ажээ.