fbpx АН-ын акцтай эхэлсэн ээлжит чуулганаас юу хүлээх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
4 минут 14 секунд

АН-ын акцтай эхэлсэн ээлжит чуулганаас юу хүлээх вэ?

Цар тахлын үеийн хоёр дахь намрын чуулган хөшгөө нээлээ. Ингэхдээ Төв талбайд сөрөг хүчин улс төрийн акц хийсэн бол Төрийн ордон дотор гишүүд ээлжит чуулганаа нээлээ. Гишүүд 74.3 хувийн ирцтэйгээр цугларч, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, парламентаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар цахимаар оролцсон юм. Эргэн санавал, 2021 оны хаврын чуулганы зорилтыг “Хүний эрхийг дээдлэх” хэмээн тодорхойлж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан 400 гаруй хууль тогтоомжид хүний эрхийн үнэлгээ, дүгнэлт хийх ажлыг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэн, ХЭҮК-той хамтран эхлүүлсэн нь парламентын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болно гэдгийг спикер хэлсэн юм. Тэгвэл цар тахлын амаргүй нөхцөл байдалд дасан зохицох чухал үүрэгтэй энэ удаагийн чуулганаас юу хүлээх вэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс тоймлоё.

-Хуулийн засаглал тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог байх. Монгол хүний эрхийг зөрчихтэй хатуу тэмцэнэ.

-Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт байх болно.

-Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицоно.

-Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, улсынхаа эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрыг дэмжинэ. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана.

-Дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлнэ.

-Өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг хийхийн тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилнө.

-COVID-19 эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газрын хүрээнд санал нэгдэж байгаа.

-Төсвийн сахилга бол эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх нэг чухал хэрэгсэл юм. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, менежментийг сайжруулах нь энэхүү реформын нэг үндсэн чиглэл болно.

-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах арга хэмжээг хойшлуулалгүй эцэслэн шийдвэрлэнэ. Халамжийн бодлогоо цэгцэлж, хөдөлмөр эрхлэлтэд илүү ач холбогдол өгнө.

-Байгаль хамгаалах асуудалд онцгой анхааралд хандуулна. “Тэрбум мод-Ногоон Монгол” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж баталж, халамжаас хөдөлмөрт шилжих зорилттой уялдуулна

-Улс төрийн нам, бизнес, төр хоорондын зүй бус нөлөөллийн зам мөрийг засаж байгаа гол хүчин зүйл нь намын санхүүжилттэй холбогдож байгааг хүлээн зөвшөөрч, ил тод, шилэн болгоно.

-Цар тахад сөрөг нөлөө дагуулсан ч бас шинэ боломжийг нээж өгч байгаа. Цахим ажил, үйлчилгээг технологийн дэвшилтэй уялдуулан, тогтмол хэрэглээ болгоно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалын зорилтоо энэ чуулганаар үргэлжлүүлнэ. Шүүхийн тухай хууль гацаанаас гарсан.

-Боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэх болно.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 27 цэг 09:00-17:00 цагт ажиллана

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​