fbpx Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан үнэ хүргэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
7 минут 0 секунд

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан үнэ хүргэнэ

УИХ-ын намрын чуулганы эхэнд өргөн барих чухал хууль бол Уул уурхайн бирж байгуулах хуулийн төсөл. Төслийг УУХҮЯ боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанд өргөн барьж хэлэлцэхэд бэлэн болжээ. Дэлхийн зах зээлд зэс, нүүрс үнэд ороод байгаа энэ цаг үед манайх энэ онд экспортод гаргах 16 орчим сая тонн нүүрснийхээ дөнгөж тал орчим хувийг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд энэ оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл үүссэн. Хэдийгээр Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг саяхан ашиглалтад оруулсан ч хуримтлагдсан нүүрсээ он дуустал гаргахаар болж байгаа юм. Гэхдээ энэ хуримтлагдсан нүүрснээс АМНАТ-ын татварыг урьдчилан авсан учраас одоогоор төсөвт нэмж орж ирэх орлого үгүй. Үүнээс 3.5 тэрбум тонн нүүрсний 60 хувийг Гашуунсухайтаар 20 хувийг нь Шивээ хүрэн боомтоор гаргах аж. Хэрэв манайх Уул уурхайн биржтэй байсан бол АМНАТ-ын татвараас гадна дэлхийн зах зээлийн үнээр зэс, нүүрсээ борлуулах боломжтой байсан. Одоогоор уурхайн амнаас нүүрсээ борлуулж буй учир тонн тутмыг нь 80-150 орчим ам.доллараар, зэсээ 6.100 ам.доллараар борлуулж байна. Гэтэл дэлхийн зах зээлд тонн нүүрс 300 ам.доллар, зэсийнх 9-10 мянга орчим ам.доллар байна. Уул уурхайн биржгүйгээс ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлтийн тааламжтай циклийг ашиглах боломжоо манайх алдсаар буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олборлогч орон болжээ. Зүй нь олборлоод тээврийн үнээ шингээгээд экспортлох учиртай. Ингэснээр дэлхийн зах зээлийн үнээр хар алт болох нүүрсээ үнэ хүргэх юм.

Далд эдийн засгийн ил болгох бирж байгуулах асуудал 2013 онос эхтэй

Боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үнэ хүргэх төсөл нь Уул уурхайн бирж байгуулах цогц бодлоготой уялдаж хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд экспортын орлогоо нэмэгдүүлэхэд нэг цонхны бодлого бүхий Уул уурхайн бирж чухал ач холбогдолтой юм. Олон жил ярьсан энэ биржийг байгуулснаар үнэгүй шахам гадагш урсаж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх том боломж бүрдэх юм гэдгийг мэргэжилтнүүд илэрхийлсээр. 2014 онд төрөөс Эрдэс баялгийн салбарыг дэмжих бодлогын баримт бичигт экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн биржийг байгуулах тухай тусгасан. 2013 оноос ярьж байгаа энэ биржийг байгуулах цаг үе тулгарч байгааг төр засаг анхааралдаа ийнхүү авч байгаа юм. Гэхдээ зарим судлаачид одоохондоо ийм бирж байгуулах цаг үе нь биш гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл Засгийн газар 100 төсөл арга хэмжээндээ Уул уурхайн биржийг байгуулахаар тусгаад байна. Энэ ажлыг хурдасгах үүднээс Эрдэс баялгийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд үүрэг болгосон. Үүргийн дагуу хуулийн төслийг богино хугацаанд боловсруулж хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэхдээ “Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангаснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх боломж нээгдэнэ. Ингэснээр татварын суурь тэлж, уул уурхайг дагасан дэд бүтэц, бусад салбарын хөгжлийг давхар тэлэх ач холбогдолтой” гэсэн юм. Нөгөөтэйгүүр, татвар зохистой байх зарчмын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээс илүүтэйгээр зах зээл дээр борлуулж буй бодит үнээс тооцож татвар ногдуулах боломжийг бий болгох нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болно гэдгийг онцолсон.

Бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулна

Монгол Улсын Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн улсын Чикакогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараагаар фьючерсын худалдааг хийхээр зорьж буй бөгөөд фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдлийг бууруулах нөхцөл болох боломжтой юм. Мөн БНХАУ-ын Шанхайн металлын фьючерсийн биржийн эрх зүйн орчныг судлан, биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зуучлагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож брокерийн харилцааг боловсронгуй болгох хүрээнд биржийн сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Эдгээр нөхцөл шаардлагын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болж буйг Хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн үзжээ. Энэхүү бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм байна.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ОУСК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ОУСК-тай хамтран ажиллана
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​