fbpx Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагчид 60 сая төгрөг олгохоор болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Манай 76
Хэзээ
2021/09/22
Унших
0 минут 58 секунд

Э.Содномпилжээд 120 сая, дасгалжуулагчид 60 сая төгрөг олгохоор болов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, МУГТ Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтоол батлав.

Олон улсын олимпын хорооны ивээлд зохион байгуулагддаг тив дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж, мөнгөн шагнал олгох Засгийн газрын журмын хүрээнд дээрх тогтоолыг батлав.

Япон улсын нийслэлд 13 өдөр үргэлжилсэн “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болсон юм.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Голомт банк гурван жил дараалан “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ