fbpx Ц.ДАВААСҮРЭН: Улс төрч хүний ёс зүй, хандлага өөрчлөгдөж байж улсын хөгжил урагшаа явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай Манай 76
Огноо
Унших
5 минут 27 секунд

Ц.ДАВААСҮРЭН: Улс төрч хүний ёс зүй, хандлага өөрчлөгдөж байж улсын хөгжил урагшаа явна

“Төрд шат дамжлагаар нь бэлтгэгдсэн мэргэжлийн албан хаагчид ажиллаж байж, төрийн ажил цэгцэрч эхэлнэ” гэж Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Түдэв гуай хэлсэн байдаг. Үнэхээр ч төрд сэтгэл зүрхтэй туршлагатай хүн хэрэгтэй.

Энэ жишгийг өнөө цагт бодитоор харуулж яваа туршлагатай төрийн түшээгийн нэг бол Цэрэнпилийн Даваасүрэн. Түүний хувьд ард түмнийхээ итгэлийг авч дөрвөн удаа УИХ-д сонгогдсоноос гадна УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга, Эрчим хүчний сайд гээд хэд хэдэн чухал албан тушаалыг хариуцлагатай хашиж байсан, санхүү эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Тэрээр УИХ-ын чуулганы хурал дээр хэлэлцэж байгаа асуудлын талаар байр сууриа илэрхийлж, алдаа, оноог шуудхан хэлчихдэг цөөхөн гишүүдийн нэг.

Бэлэн мөнгө тараах нь асуудлыг шийдэх шийдэл биш

Түүнчлэн ямар нэгэн ажлыг судалгаа, тооцоололгүйгээр хийх боломжгүй, бодит дүгнэлт хийж, алсыг харсан бодлого гаргахыг зөвлөдөг, сануулдаг. Тухайлбал дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед манай улсаас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ хөрсөн дээр буухгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байлаа. Тодруулбал, “бэлэн мөнгө тараах нь хөгжил биш, ухралт. Бид нар 20 жил мөнгө тараалаа. Ядуурал яг хэвэндээ, харин ч нэмэгдээд байна. Энэ буруу юм байна гэдгийг ойлгох цаг болсон” гэж хатуухан шүүмжилж байснаас гадна Ковидын үеийн зарим арга хэмжээ хүний эрх зөрчиж байгаагаас гадна хувийн хэвшлүүдээ дэмжихыг санал болгож байлаа.

Мөн “бид дөрвөн ч Тавантолгойн станц барьж байгуулах, автозамын түгжрэлийг шийдчихээр зам барих хөрөнгийг нэг жил хагаст зүгээр л идчихлээ” гэж шулуухан хэлж байсан юм. Ер нь гишүүний хувьд чуулган дээр хэлэлцэгдэж буй улс орны тулгамдсан бүхий л асуудал дээр анхаарал хандуулан жинтэйхэн саналаа хэлдэгээс гадна ам, ажил нь зөрдөг улс төрчдийн ёс зүй, хандлага өөрчлөгдөхгүйгээр “ХӨГЖИЛ” урагшаа явахгүй гэсэн байр суурьтай байдаг.

Түүнчлэн Оюунтолгойн гэрээтэй холбоотой асуудал дээр ч хатуухан байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тэрээр УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 21-ны нэгдсэн хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлах үеэр дараах байр суурийг илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг би анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг нь. Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Ингэлээ гээд надад ямар ч хариуцлага оногдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүнийг алдааг би хэзээ ч зөвтгөж чадахгүй хэмээн илэрхийлж байсан.

Мөн 2020 онд Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа: ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭЭГҮЙ УЛС ОРОН БУСДЫН АМАНД ХӨТЛӨГДӨЖ, ДАГАЖ АМЬДРАХ ХУВЬ ЗАЯА ТУЛГАРДАГ. Хүнээр бол өөрийн гэсэн толгойгүй, амьдрах чадваргүй, арчаагүй нэгэн л юм уу даа. Ийм улс орон яаж бусдаас илүү хөгжих билээ. Тиймдээ ч баялаг ихтэй атлаа бусдад шулуулаад өөрсдөө ядмаг амьдарч байна шүү дээ. Үүний нэг тод жишээ бол Оюутолгой. Дэлхийд нэн ховорт орох энэ баялгийнхаа тав, зургаанхан хувийг хүртээд түүнээсээ өндөр зээлийн төлбөр төлөөд сууж байна. Хатуухан хэлэхэд, баялгаа өөртөө эргүүлж зээл болгочихоод төлж байгаа. Энэ чинь дэндүү арчаагүй үйлдэл мөн биз дээ. Ийм гэрээ хийчихээд хөнгөхөн ял өгөхөөр “Хэлмэгдлээ” гэцгээгээд хашгирч байна. Түүх шүүнэ ч гэх шиг гэнэн юм яриад. Оюутолгойн үнэн амьдралаар батлагдах тусам тэд, тэдний үр удам Монголд амьдрахад ичгэвтэр болно гэж хэлж байлаа.

Харин өнөөдөр Оюунтолгойн гэрээтэй холбоотой асуудал Монголд нааштайгаар яригдаж байна. Ц.Даваасүрэн гишүүний хувьд ч Оюутолгойн орлого Монголд орох болох боломж бүрдэх Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Энэхүү хуулийн нэг гол заалт нь Иргэн, ААН-ийн экспортын төлбөр, Монгол улсаас эх үүсвэртэй валютын орлогын барааг ачсан өдрөөс 90 хоногийн дотор Монголдоо оруулж ирэх тухай заалт юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар Оюутолгойн борлуулалтын орлого Монголдоо татварын дансанд орж ирэхээр зохицуулагдах боломж бүрдэх юм.

Л.Халтар сайд аа, Дарханы замаа л дардан болго
Л.Халтар сайд аа, Дарханы замаа л дардан болго
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​