fbpx Австрали ба Хятадын худалдааны дайн хурцадлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 54 секунд

Австрали ба Хятадын худалдааны дайн хурцадлаа

Хятад ба Австралийн хооронд үүссэн хурцадмал байдлын улмаас худалдааны түншлэлд дөрвөн тэрбум ам.долларын хохирол учирсан боловч Австралийн зүгээс энэ алдагдлыг нөхөхийн тулд бусад улс оронтой эдийн засгийн уян хатан төлөвлөгөө хэрэгжүүлсэн гэж мэдэгдэв.

Хятадын Засгийн газар Австралийн экспортод хэд хэдэн төрлийн шийтгэл ногдуулсан ч улсын эдийн засагт ноцтой аюул учруулаагүй гэж Австралийн эдийн засагч Жош Фрайденберг мэдэгдэв. Хятад болон Австралийн худалдааны орлого өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 5.4 тэрбум Австрали ам.доллараар буурсан юм. Гэвч эдийн засагч Фрайденберг бусад улс оронтой хийх худалдаа нэмэгдсэн учир нийтдээ 4.4 тэрбум Австралийн долларын алдагдалд орсон хэмээн мэдэгдээд байгаа юм.

Австралийн Үндэсний их сургуулийн эдийн засагч Жош Фрайденберг “Хятадын авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ манай улсад нөлөөлөөгүй. Хориг арга хэмжээ зарим мужийн тодорхой аж ахуй нэгжид хохирол учруулсан. Харин улс орны бүтэн эдийн засагт багахан нөлөөлсөн. Энэ нь олон нийтийг гайхшруулж магадгүй” гэж ярилаа.

Фрайденберг бүтэн жил үргэлжилсэн маргааныг дахин сөхөн Бээжин Австралид улс төрийн дарамт үзүүлэх гэж оролдсон хэмээн ярьжээ. Тэрбээр Австрали улс Хятад ба Америк хоорондын стратегийн өрсөлдөөний шинэ эрин үеийн тэргүүн эгнээнд байгаа бөгөөд Бээжин нь улс төрийн хүрээний гомдлоос болж Австралийн эдийн засагт хохирол учруулахыг оролдсон нь нууц биш гэв. Хоёр орны худалдааны дайн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон COVID-19 цар тахлын эх үүсвэрийг судлахыг олон улсад уриалсан 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хурцдаж эхэлсэн юм. Тодруулбал, Моррисон COVID-19 халдварын эх үүсвэрт Хятадыг буруутгасан утга бүхий мэдээлэл хийсний дараа Хятад Австралиас авах үхрийн мах, нүүрс, арвай тэргүүтэй бүтээгдэхүүний экспортоо зогсоосон билээ. Ийн Хятадын Засгийн газар Австралийн дарсанд 218 хувийн татвар ногдуулж байгаагаа гуравдугаар сард зарласан нь харилцааг улам хурцатгасан юм.

Хятадын Гадаад хэргийн яам өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Австралийг Хятадын харилцаанд олон буруу алхам хийсэн хэмээн буруутгасан. Тухайлбал, Хонгконг болон Тайванийн асуудалд тасралтгүй хөндлөнгөөс оролцсон гэсэн 14 гомдлыг Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүргүүлж байв. Хятад бол Австралийн худалдааны салбарын хамгийн том түнш, экспортын гол эх үүсвэр билээ. Хоёр орны худалдааны эргэлт 250 австрали доллараас илүү их үнэлгээтэй юм.

Гэвч энэ алдагдлыг бусад орны орлогоор нөхсөн гэж Фрайденберг мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, Австралийн Хятад руу экспортолдог нүүрс өнгөрсөн жил 33 сая тонноор буурсан ч бусад улс орны экспорт 30.8 сая тонноор нэмэгдсэн байна. Тэрбээр “Австрали нүүрсээ Хятад руу экспортлохоо больсон ч Энэтхэг, Өмнөд Солонгос, Тайвань гэсэн бусад худалдан авагч орон зах зээлд бий. Мөн Саудын Араб гэсэн цоо шинэ зах зээл гарч ирсэн” гэлээ. Үүнээс гадна Австрали АНУ, Япон, Солонгостой сайн харилцаатай төдийгүй Хятад Австралид оруулсан гадаад худалдааны шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ зургадугаарт жагсдаг гэж мэдэгджээ.

Мөн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан элч Сэлвин Харт ирээдүйн эдийн засгийн сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд нүүрснээс татгалзах шаардлагатайг Австрали улсад анхааруулсан юм.

Тэрбээр “Хэдийгээр уул уурхайн салбар нийт ажиллах хүчнийх нь хоёр орчим хувийг бүрдүүлдэг ч нүүрс болон бусад шатдаг түлш Австралийн эдийн засагт ямар чухал үүрэгтэйг бид ойлгож байна. Гэхдээ дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээг хангалттай богино хугацаанд халж чадахгүй байсан ч Австралийн эдийн засгийн бүх салбарт том сүйрэл нүүрлэх эрсдэлтэй байна” гэсэн юм.

Сэлвин Хартын анхааруулгын дараа Австралийн Засгийн газрын ус, байгалийн нөөцийн сайд Кэйт Питт “Манай эдийн засагт олон мянган ажлын байр бий болгож, олон тэрбумын экспортын орлого оруулдаг чухал салбарын ирээдүйг гадны хэн нэгэн биш, Австралийн Засгийн газар шийднэ. Нүүрсний хэрэглээг 2030 оноос эхлэн зогсоох нь хэтэрхий дэгсдүүлсэн зорилт бөгөөд цаашдаа эрэлт нь тасрахгүйг бидний тооцоо харуулж байна” гэж мэдэгджээ.Австрали нь дэлхийн хоёр дахь том нүүрс олборлогч төдийгүй нэг хүнд ногдох хүлэмжийн хийн үйлдвэрлэлээрээ дээгүүр жагсдаг.Дэлхий даяар хэрэгжиж буй нүүрсний 176 шинэ төслийн 79 нь Австрали улсад ноогдож буйг “Fitch Solutions”-ийн “Global Mines Database” тайланд мэдээлжээ.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАВ
АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАВ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​