fbpx "Михаил"-ийн бодол юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
5 минут 57 секунд

“Михаил“-ийн бодол юу вэ?

Л.Оюун-Эрдэнэ одоо хэдэн жилийн өмнөх шиг МАН-ын нэг улстөрч, бас сул гишүүн эсвэл гүйцэтгэх засаглалын “гал тогоо” баригч биш. Үндсэн хуулиар овоолчихсон Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх их эрх мэдлийн эзэн. Эрх баригч намын дарга. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь улсын хувь заяатай шууд холбогдоно. Тэр хэрээр түүнийг гаднаас ч, дотноос ч анхаарч байна.

Ерөнхий сайдын хувьд ажил нь муугүй гэдэг дүгнэлтийг өгдөг болоод байна. Хэдийгээр энэ албан тушаалд тохоогдоод долоон сарын хугацаа өнгөрсөн ч Засгийн газар нь цар тахлын эсрэг вакцинжуулалтад иргэдээ өндөр хувьтайгаар хамруулж чадсан. Энэ бол ДЭМБ-ын дүгнэлтээр ч амжилт хэмээгдэж буй юм билээ. Гэхдээ өнөөдөр коронавируст цар тахлыг бурхан бууж ирээд ч нухчин дарж чадахааргүй тийм аюултайгаар дэлхийн хүн төрөлхтөнд халдсаар байна. Эдийн засагт эерэг үр дүн гарсан. “Хасах” үзүүлэлттэй байсан бол “нэмэх” болжээ. Гаднын хөрөнгө оруулалтыг татах тал дээр онцгой анхаарч байгаагаа хөрөнгө оруулагчдаас уучлал хүсэх байдлаар маш тодорхой илэрхийлсэн. Одоо залгаа ажлууд нь хэрхэн үргэлжлэхийг гадна, дотоодоос харж байна.

Төрийн дунд, доод шатны албан тушаалтнуудын хүнд суртал, төрийн өмчит компаниудын худалдан авалт зэргийг дагасан авлигыг халах ажилд нь бас алга ташигч олон байгаа юм. Түүнчлэн бүтээн байгуулалтын томоохон төслүүд ч шинээр хөдөлж эхлэв. Улс төрийн хувьд бол ямар ч байсан намынхаа дотоодод ойлголцлыг бий болгосон гэж харагдаж байгаа юм.

Нам доторх эсрэг тал болоод байдаг хуучин “32-ын бүлэг”-ийн нөхдүүдээ албан тушаалд томилж эхэлсэн. Д.Хаянхярваа, Д.Оюунхорол гээд нэгэн цагт “нөгөө бүлэг”-ийн гишүүд явсан улстөрчдөд ажил хариуцуулсан. Арваад жилийн турш хоёр талд явсан угшил нэгтэй МАХН-тай нэгдсэн. Гэхдээ Ерөнхий сайд, МАН-ын даргын сүүлийн үеийн улс төрийн зарим үйл ажиллагаа бол хоёр талтайгаар нийгэмд хүрч байна. Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын хувьд хийж буй зарим томилгоо, улс төрийн дотносол улс төрийн хүрээнд ялангуяа, МАН, АН-ынхны дунд чухам л шуугиан дэгдээгээд байна. Хамгийн том шуугиан нь “...Экс Ерөнхийлөгч Х.Батгулгыг зөвлөхөөрөө томилох гэнэ” гэсэн мэдээлэл болов. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ ч, Х.Баттулга ч, хэн нэг нь гарч ирж энэ мэдээллийг няцааж, бас нотлоогүй байна. Гэхдээ хаврын түймэр шиг тарлаа.

“...АН-аас сонгогдож Ерөнхийлөгч болсон Х.Баттулгыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зөвлөх болгох нь” гэсэн шүүмж явж байх шиг байна. Учир мэдэх хүмүүс бол хоёр талтай зүйл ярьж байх юм. Түүгээр эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд Х.Баттулга нөлөөтэй. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засаг руу нь ирж буй улс төрийн дайралтыг зогсоохоор ийм арга хэмжээ авч байгаа гэсэн яриа байна. Нөгөөх нь Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын ажил бол намаас тусдаа албан тушаал. Тэр Монгол Улсын Ерөнхий сайд. Бас Х.Баттулга намаас татгалзаж, Ерөнхийлөгч болоод, бууснаасаа хойш гишүүнчлэлээ сэргээгээгүй.

Тэгэхээр Монголын төрд Х.Баттулга гэдэг хүн хэрэгтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзсэн бол ямар нэг улс төрийн үзэл баримтлалгүйгээр хамтарч ажиллах нь хүн цочирдохоор “дотносол” биш гэв.

Сая шуугиулсан бас нэг томилгоо нь Э.Долгионыг зөвлөхөөрөө авсан явдал болжээ. Хэвлэлүүд ч нэлээд бичсэн харагдана лээ. Уг нь Э.Долгион хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг жирийн нэг сэтгүүлч. Гэхдээ түүний “хамаарал бүхий этгээд”-үүд нь нэгэн цагт Л.Оюун-Эрдэнийн эсрэг явж байсан улстөрчид, бизнесмэнүүд байдаг. Энэ нь шуугих үндэс болжээ. Гэвч Э.Долгионы томилгоо нь Х.Баттулгынхтай адил Ерөнхий сайдын эрх хэмжээний л асуудал гэх “тайлал”-ыг хийцгээж буй ажээ. За, ингэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн экс Ерөнхийлөгч, хэвлэлийн хүн хоёртой хамтран ажиллаж байгаа нь улс төрийн хүрээний томоохон асуудал дэгдээв гэхэд болно. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ урьд өмнөх Ерөнхий сайд нар, намын дарга нарын гаргаж байгаагүй шийдвэрүүдийг гаргаад байгаа юм. Энэ нь дөнгөж өчигдрийн юм биш. Тэрбээр Ерөнхий сайд болонгуутаа “сонин сонин” томилгоо хийж эхэлсэн байдаг. Харин “Михаил”-д ямар бодол байгаад ийм улс төрийн “глобалчлал” хийгээд байгааг ухвал сонирхолтой байж мэдэх юм. Ямартай ч энэ бол өмнөх Ерөнхий сайд, намын дарга нараас уламжлагдаж ирээгүй шийдвэрүүд харагдаад байгаа юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Mu” нэртэй коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбарыг судалж байгаагаа ДЭМБ мэдээлжээ
“Mu” нэртэй коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбарыг судалж байгаагаа ДЭМБ мэдээлжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​