fbpx “Рио Тинто” Монголын талд зөвшилцөх санал тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
3 минут 39 секунд

“Рио Тинто” Монголын талд зөвшилцөх санал тавьжээ

“Рио Тинто” компанийн хамгийн чухал төсөл болсон “Оюу толгой”-н ордын гүний уурхайн бүтээн байгуулалт хойшлоод байгаа асуудалд Риогийн зүгээс Монголын талтай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. Гүний уурхайн зардал 6.75 ам.доллар хүртэл хэтрээд байгаа асуудлыг хурдан шийдвэрлэх үүднээс тэд бүтээн байгуулалтын зардалд зээлсэн Монголын талд ногдох хүүг бууруулах санал тавьжээ. Мөн Риогийн зүгээс олон тооны хуулийн болон төсөв, санхүүгийн бусад асуудлаа шийдэж нухацтай хандах, улмаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж хойшлуулан товлоод буй 2022 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байгаа аж.

Дээрх саналыг багтаасан бичгийг өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд, “Туркойз Хилл”-ийн захирал Стив Тибо нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд илгээжээ. Уг оролдлого нь энэ сарын эхэнд гарсан Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой асуудлаар талуудын харилцаанд сэв гараад байсантай холбоотой юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллараар өссөн учрыг Хөндлөнгийн шинжээчдийн баг тогтоосон. Нийт 157 хуудас бүхий уг дүгнэлтээр Риогийн хэлсэн шиг газрын доорх чулуулгийн тооцож боломгүй нөхцөлөөс болж бүтээн байгуулалт хойшлоогүй, харин тэдний менежментийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэдгийг тогтоосон. Түүнчлэн дүгнэлтээр 12-90 сая ам.долларын зардал л чулуулгийн нөхцөл байдалтай хамаарна гэдгийг тодотгосон.

Хөндлөнгийн шинжээчдээс гадна АНУ болон Их Британийн санхүүгийн зохицуулах байгууллагууд ч мөн хугацаа хойшилсон уг асуудлаар Рио Тинто компанийг шалгаж буй.

“Оюу толгой” төсөл нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том төсөл бөгөөд олон мянган ажлын байрыг бий болгож буй. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол уг уурхай нь жилд 500 мянган тонн зэс олборлохуйц дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох юм. Гэсэн хэдий ч төслийг тойрсон татвар, санхүүгийн асуудал төслийг урагшлуулахад тулгарсаар байна.

Б.Болд болон Тибо нар Монголын Засгийн Газарт хүргүүлсэн бичигтээ ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр санал болгожээ. Риогийн дурьдсанаар уг санхүүжилтийг цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэв. Түүнчлэн Засгийн газрын зээлийн хүүгийн асуудлаас гадна “Оюу толгой”-н эзэмшлийн бүтцийн талаар ул суурьтай хэлэлцэхээр бэлдэж байна гэжээ. Мөн энэ мэдэгдэлдээ Монголын Засгийн газар болон “Туркойз Хилл”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө боломжит хувилбарыг эрэлхийлэх үр ашигтай хэлцэл хийхийг зорьж байна гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.

Д.Дандархүү

Талибууд Афганистаны бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон гэж мэдэгджээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​