fbpx Бөхчүүдийн шүүгч буюу хөлийн цэцийг мэргэшүүлье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 37 секунд

Бөхчүүдийн шүүгч буюу хөлийн цэцийг мэргэшүүлье

Аливаа тэмцээн шударга болоход шүүгч гол нөлөө үзүүлдэг. Шүүгч шударга, зөв шийдвэр гаргах нь тамирчдын амжилт төдийгүй үзэгчдийг тухайн спортод шимтэхэд нөлөөлдөг. Үндэсний бөхийн хувьд шүүгч нь хөлийн цэц. Зарим хөлийн цэцийн эргэлзээтэй, нутгархсан, танил тал харсан мөн шийдвэр гаргалгүй удах нь үндэсний бөхийн үзэгчид цөөрч байгаад нөлөөлж байна. Гэтэл олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчид тэмцээний талбайд болон түүнээс гадна тус холбооны төлөөлөгчид байдаг. Тэднээр жүдо бөхийг төлөөлүүлэн авч үздэг.

Хөлийн цэцийн ерөнхий шаардлага

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд “хөлийн цэцээр цэгц шударга, шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөх, бөхийн зүтгэлтнээс сонгон салбар хорооноос томилж гэрээ байгуулан ажиллуулна” хэмээн заасан байдаг. Бөхийн зүтгэлтэн гэж зааснаас өөрөөр албан ёсны шаардлага, шалгуур байхгүй. Манай үндэсний бөхийн хөлийн цэцийг илүү өндөр шалгуураар шалгаруулж авах хэрэгтэй. Гэтэл олон улсын жүдо бөхийн холбооны шүүгч нь орон нутаг, өсвөр зэрэглэлээс эхлээд тив, дэлхийн чанартай бүх тэмцээнд шүүгчээр ажилласан байх гэсэн ерөнхий шаардлага бий. Мөн зэрэглэл бүхэнд шүүгчийн шалгалт өгч тэнцсэн байх ёстой байдаг аж. Харин манай үндэсний бөхийн хөлийн цэц нь тодорхой шаардлага мөн ямар нэгэн шалгалт байхгүй юм. Жүдогийн шүүгчид мэргэжлийн хандлага, зан төлөвтэй байх, холбооноос зохион байгуулж буй бүх хурал, шүүгчийн сургалтад хамрагдах ёстой байдаг. МҮБХ-ноос хөлийн цэцүүдэд ямар нэгэн сургалт, хурал зохион байгуулдаггүй. Дэлхийн ихэнхи спортод шударга ёсыг хадгалахын тулд шүүгчид тамирчин, дасгалжуулагч, олон нийттэй холбоо барихгүй байх ёстой гэж заасан байдаг. Харин үндэсний бөхийн хөлийн цэцүүд нь бөхийн дасгалжуулагч, нутаг ус бүхий хамааралтай хүн таардаг нь маргаан гарахын үндэс болдог. Үндэсний бөхийн хөлийн цэц нь МҮБХ-нд албан ёсны гишүүнчлэл, статусгүй, ямар нэгэн сургалт зөвлөгөө хуралдаангүй, шаардлага, шалгуур үзүүлэлтгүй, хариуцлага тооцдоггүй байгаа юм.

Хөлийн цэцийг мэргэшүүлэх хэрэгтэй

Барилдахаа больсон бөхчүүд хөлийн цэц хийж байна. Энэ нь бөхөө мэддэг, мэдэрдэг сайн талтай ч илүү мэргэжлийн шүүгч хэрэгтэй. Мэргэшсэн шүүгчгүй спортын төрөл гэж байдаггүй. МҮБХ шүүгчийн сургалтаар хөлийн цэцээ бэлддэг байх хэрэгтэй юм. Хөлийн цэцүүдийг үндэсний бөхийн засуул шиг аймаг, сум, улсын гэж зэрэглэвэл зохистой. Ингэснээр мэргэжлийн хөлийн цэцийн шалгуур өндөрсөнө. Жүдо бөх шиг хөлийн цэцийн гараагаа өсвөр үе, залуучуудын улсын аваргаас эхэлсэн ч болно.

Үндэсний бөх нь олон бөх зэрэг барилддаг учраас зарим барилдааныг хөлийн цэц харж амждаггүй. Энэ асуудалтай уялдуулж хөлийн цэцийн тоог нэмэх хэрэгтэй.

Ойролцоо болсон барилдааныг шийдвэрлэхдээ нийт хөлийн цэцийн саналаар шийдвэрлэдэг. Барилдааныг хараагүй хөлийн цэц санал өгөх нь учир дутагдалтай зүйл юм. Тухайлбал, сагсан бөмбөг болон том лигийн шүүгч нарын гар утас, сошиал хаягийг шалгадаг. Мөн тухайн барилдаж буй хоёр бөхөд нутаг ус, найз, хамаатны ямар нэгэн хамаарал бүхий хүнээр хөлийн цэц хийлгэхгүй байх, шүүлтэд санал өгүүлэхгүй байх нь зүйд нийцнэ.

Хөлийн цэцүүд хариуцлага хүлээдэггүй

Олон улсын жүдо бөхийн холбоо гэхэд арга хэмжээ бүрийн үеэр дор хаяж гурван хүнээс бүрдсэн Сахилгын комисс томилогдогддог. Энэ комисс нь дүрмийг үл тоомсорлож, жүдо бөхийн спортод зохисгүй зан гаргасан шүүгчид шийтгэл оноох эрхтэй. Энгийн сэрэмжлүүлгээс эхлээд тэмцээнд оролцуулахгүй байх хүртэлх шийтгэлийг оноодог.

Харин Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 10.3-т “Үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд ерөнхий цэцийн саналыг үндэслэн салбар хорооны шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй бөгөөд дараах тохиолдолд цаашид цэцээр ажиллуулахгүй” хэмээн заасан байна.

Мөн 10.3.1-д “Аливаа асуудлыг шийдэхдээ байгууллага, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргах, 10.3.2-т “Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээх” гэж заасан байдаг ч ямар нэгэн хариуцлага хүлээсэн тохиолдол байдаггүй. Тэдний ажлыг дүгнэдэг байгууллага хороо ч байхгүй.

МҮБХ хөлийн цэцийн асуудалд анхаарал хандуулж шалгуур, шаардлагатай, хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Мэргэшсэн хариуцлагатай чадварлаг шүүгчтэй байх нь үндэсний бөхийн спортын хөгжилд түлхэц болно.

Б.Дэмбэрэлням

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​