Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1,566 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 195,250 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 342 нь нийслэл хотод,
- 1,224 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,674 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 902 хүн эндээд байна.