Засгийн газраас мэдээлэл хийх үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Богино хугацаанд ургац хураахад ажиллах хүчний байдал хүндрэлтэй байгаа. Үүнд Засгийн газраас МСҮТ, их дээд сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр тогтоол гарсан. Үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш. Аж ахуй нэгжүүд гэрээ байгуулан ургац хураалтад нийтээрээ оролцох шийдвэрийг гаргав. Аж ахуй нэгжүүдийн хувьд 8000 орчим ажиллах хүн хэрэгтэй байгааг хэлсэн. Дунджаар өдөрт 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтайгаар ургац хураалтад ажиллуулна гэдгээ ААН-үүд илэрхийлсэн." хэмээлээ.
ЗГ: Оюутнуудыг өдрийн 50,000 төгрөгийн цалинтайгаар ургац хураалтад дайчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.