fbpx Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд түгшүүрийн харанга дэлдэж байгааг НҮБ-ын шинэ судалгааны тайлан харуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 31 секунд

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд түгшүүрийн харанга дэлдэж байгааг НҮБ-ын шинэ судалгааны тайлан харуулжээ

НҮБ-ын дэргэдэх IPCC (Intergovernmental Panel on Climate Change) зөвлөлийн эрдэмтэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар томоохон судалгааны тайлангаа өчигдөр танилцууллаа.

Энэ нь 2013 оноос хойш хийгдсэн хамгийн том судалгаа юм.

Хүн төрөлхтний үйлдэл дэлхийн уур амьсгалыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр өөрчилж, зарим тохиолдолд буцаах аргагүйгээр нөлөөлж байгааг уг тайланд анхааруулжээ.

Гэхдээ дэлхий нийтээрээ яаралтай арга хэмжээ авч чадвал сүйрлээс зайлсхийх боломжтойг өгүүлсэн байна.

“Хэрвээ бид яг одоо хүчээ нэгтгэвэл уур амьсгалын сүйрлээс аврагдах боломжтой. Өнөөдрийн тайлан бидэнд хугацаа байхгүй, хойшлуулах шалтгаан байхгүйг харууллаа. Дэлхийн улс орнуудын тэргүүнүүд COP26-г үр дүнд хүргэнэ гэдэгт би найдаж байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгджээ.

COP26 нь энэ оны арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотод уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр зохион байгуулагдах томоохон чуулган юм.

IPCC-гийн тайланд хүн төрөлхтөн дэлхийн уур амьсгалыг өөрчлөгч гол хүч болж байгааг хөдөлшгүй баримтаар баталсныг эрдэмтэд мэдээлжээ.

Тайланд өгүүлсэн гол тоо баримтууд:

  • 2011-2020 онд дэлхийн гадаргын температур 1850-1900 оны үеийнхээс Цельсийн 1.09 хэмээр нэмэгджээ.
  • Сүүлийн таван жил нь 1850 оноос хойших хамгийн халуун жилүүд байжээ.
  • Далайн түвшний өсөлт өнөөдрийн байдлаар 1901-1971 оны дунджаас гурав дахин нэмэгдсэн байна.
  • 1990-ээд оноос хойших уулсын мөнх цас, туйлын мөсний хорогдлын гол нөлөөлөгч нь хүн болохыг 90 хувийн магадлалтай тогтоожээ.
  • 1950-аад оноос хойш дэлхий даяар агаарын халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж, хүйтрэлт буурсан нь статистик тоо баримтаар батлагджээ.

Дэлхийн бараг бүх улс орнууд 2015 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн билээ. Уг гэрээний зорилго нь энэ зуунд багтааж дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 2 хэмд хязгаарлах, цаашлаад 1.5 хэмд буулгах юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг огцом бууруулах шаардлагатайг IPCC-ийн тайланд өгүүлжээ.

Эх сурвалж: BBC

БАЙРШИЛ: Өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх 40 цэг

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​