"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Б.Хонгорзул Африкийн наадмын хүрэл медальт тамирчин Гвинейн Фатүмата Яари Камартай барилдаж, 10:0 харьцаагаар яллаа.
Тэрбээр өчигдөр Япон улсын тамирчин Рисако Кавайтай барилдаж унасан бол Рисако Кавай финалд шалгарснаар ийнхүү дагаж барилдах боломжтой болсон юм.
Тэрбээр хүрэл медалийн төлөө Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Луйз Марулистай барилдана.
За яахавээ яахав, АНУ-н Олимп Дэлхийн аврагыг одоогоор ялж чадахгүй, гэхдээ байж болох хамгийн муу сугалаа таараагүй байсн бол манай Хонгорзул хүрэл элбэг аваад иран л байлаа. Дараа Длимпд бол аврага болно