Баянзүрх Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр жүжигчин Г.Анандад холбоглох шүүх хурал болжээ. Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн юм.
Уг хэргээс улбаалж тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд шүүхээс гурван жилийн хорих ял сонссон. Тэрээр Ардын хувьсгалын 100 жилийн зориулан батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдсан байна. Шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж суллах шийдвэр гаргажээ.