Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Засгийн газраас долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтын өдөр болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.
Даваа гарагт хэвийн горимоор буюу 1, 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хязгаарласан бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй журамтай.