Шатахуун импортлогчид энэ сарын 8-ны өдөр литр шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Жишээлбэл, АИ92 бензин 1750 төгрөг болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26 компанид торгуулийн арга хэмжээ авахаар болжээ.
Тухайлбал, шатахууны чанарын доголдол, стандарт шаардлагыг удаа зөрчсөн зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ШӨХТГ-аас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх юм.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Шатахуун чанар, стандарт шалгалтын дүнг энэ сарын 20-ны өдөр олон нийтэд мэдээлнэ” гэлээ.
Петровисийн түлш үнэхээр чанаргүй, хуурамч түлш оруулж ирээд түүнийгээ евро 5 гэж зардаг нь яг үнэн шүү. Гомдол гаргахад аль колонкоос авсан гэж асуудаг юм билээ. Нисэхийн колонкод хуурамч евро 5 зардаг гэж ойлгогдсон. Петровисоос түлш шатахуун битгий авч байгаарай гэж уриалж байна.
Петровис хуурамч евро-5 түлш оруулж ирээд өндөр үнээр зардаг, үүнээс болж евро стандарт хөдөлгүүртэй олон машин эвдэрсэн шүү, баримтуудыг ШӨХТГ өгөх болно.
bagahangaid huuramch shatahuun uildverledeg geed purevdorj gishuun yariad baisan,yuu bolson be?