fbpx Засгийн газар "Ковид 19"-ийн ДЕЛЬТА хувилбараас хамгаалах асуудлаар хуралдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Хэзээ
2021/07/16
Унших
1 минут 6 секунд

Засгийн газар “Ковид 19”-ийн ДЕЛЬТА хувилбараас хамгаалах асуудлаар хуралдана

Засгийн газар өнөөдөр 14:00 цагт ээлжит бус хуралдана. Өнөөдрийн хурлаар Авлигын эсрэг комисс байгуулах тухай болон гадаад улсаас ирж буй бүх иргэнийг 14 хоног тусгаарлан ажиглах журмыг хэлэлцэх юм.

SARS-CoV-2 вирусийн дельта хувилбар дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж буй энэ үед гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах саналыг ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд гаргаад байгаа юм.

Коронавирусийн дельта хувилбар нь хурдан тархдаг бөгөөд өвчилбөл амархан хүндэрдэг аюултай аж.

Авлигын эсрэг комисс байгуулах тухайд Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна гэж үзжээ.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. bat

    GADAADAAS IREGSDIIG TUSGAARLAH NI ZOV.

  2. zochin

    Tusgaarlaltaas haldvar avsan ni unen biz dee

  3. ZO

    14 honog horih yum bol vaccin tariulsnii hereg baina uu

Шинэ мэдээ