Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн илрүүлэх шинжилгээг 9002 хүнд хийснээс 1510 хүнд халдвар батлагджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол улсын хэмжээнд 131,962 болж байна.
Шинэ тохиолдлын 752 нь Улаанбаатарт, 758 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Эдгэрсэн нийт хүн 1541 байгаа аж.
Халдварын хүндрэлээр 9 хүн нас баржээ. Тэд 18-93 насны хүмүүс байжээ.
Эх сурвалж: shuurhai.mn