Коронавирусийн цар тахал Монгол Улсад дэлгэрсээр байна. Өнгөрсөн нэг хоногт 9517 хүнд хийсэн шинжилгээгээр 1998 хүнээс халдвар батлагдсаныг ЭМЯ мэдээлэв.
Шинээр илэрсэн халдварын насны ангиллыг задлахад:
- 30-34 насанд хамгийн өндөр 295
- 25-29 насанд 220
- 35-39 наснынханд 205 байгаа бол хүүхдүүдийн хувьд:
- 0-4 насны 83
- 5-9 насны 125
- 10-14 насны 145
- 14-17 насны 65 хүүхдээс халдвар илэрчээ.
Эх сурвалж: shuurhai.mn