Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирус илрүүлэх шинжилгээг 9517 хүнд хийхэд 1998 тохиолдол батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдвар 130,452 болж байна.
Эдгэрсэн хүний тоо 2582 байна.
Шинээр илэрсэн тохиолдлоос Улаанбаатарт 1139, орон нутагт 859 батлагджээ. Халдварын хүндрэлээр 20-89 насны 7 хүн нас баржээ.
Эх сурвалж: shuurhai.mn