Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болжээ.
Хуулийн төсөлд автозамын торгуулийг нэг удаа чөлөөлөхөөр тусгасан байсан хэдий ч батлахдаа дээрх өөрчлөлтийг оруулж, 50 хувийг төлсөн тохиолдолд нэг удаа өршөөлд хамруулахаар болсон байна.