fbpx Хотын хууль хотын гишүүдийг “чагнаж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 15 секунд

Хотын хууль хотын гишүүдийг “чагнаж” байна

Хотын дарга Д.Сумъяабазар “Хотын хууль” буюу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг барьж гүйсээр УИХ-аар хэлэлцүүлээд эхэллээ.

Хотын дөрвөн ч даргын зүтгээд амжуулаагүй Хотын хууль ийн өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны босгыг давлаа.

Хот хууль шинэчлэгдэнэ гэдэг том ажил. 1994 онд Н.Багабанди гуайг УИХ-ын дарга байхад батлагдсан багавтархан хууль одоо хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ хууль XXI зуун гараад 231 жил болчихсон, хүн амынх нь талаас илүү нь ирээд суучихсан, төртэй юутай хээтэйгээ төвлөрчихсөн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйг зохицуулах чадамжаа алдчихсан байв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанэд оролцсон гишүүдийн 67.7 хувийн саналаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжжээ.

Хуралдааны үеэр Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “...Нийслэлийн эрх зүй, эдийн засаг, татвартай холбоотой асуудлууд орхигдсоор ирсэн. 1994 онд нийслэлийн хүн ам 600 мянга байхад үйлчилж байсан хууль хүн ам хоёр дахин өссөн ч хэвээр байна. Улаанбаатар хотод түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд тулгамдаж байгаа олон асуудал бий. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай” гээд “...Хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц гэдэг осолтой. Нэг газар осол гарвал нийслэл тэр чигээрээ зогсоно. Үүн дээр салбарын яамны байр суурийг хэрхэн тусгасан бэ” гэдгийг сонирхсон байна.

Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “...Улаанбаатар хоттой холбоотой асуудалд онцгой ач холбогдол өгч, төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвөөр шийдэх боломжгүй. Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, аймгуудад үнэт цаас гаргах, концессын гэрээ хийх эрхийг олгосон нь зөв зүйтэй. Цаашид Улаанбаатар улсын төсөв харалгүйгээр байгаа өмчөө ашиглаж мөнгө босгох, тулгамдсан асуудлаа шийдэх боломж энэ хуулиар үүснэ гэж харж байна” гэв.

Мөн Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Энэ хууль 2008 оноос хойш яригдаж байгаа. Дүүрэг, нийслэлийг хөгжүүлэхэд эрх зүйн орчин байхгүйгээс ажил явдаггүй, урагшилдаггүй. Иймээс хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна” гээд хот төлөвлөлтийн хариуцлагыг хүлээх механизм хэрхэн хуульд туссаныг асуусан.

Үүнд Хотын дарга Д.Сумъяабазар “...Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан. Үүнийг цэгцлэх гэж эрх зүйн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Хот төлөвлөлтөд онцгой анхаарна. Хууль батлагдвал хотод байх ёстой стандарт, хэм хэмжээг тогтооно” гэжээ.

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “...Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд тус хуулийн төслийг хэлэлцэх явцад онцгой анхаарч, ажлын хэсэгт орох саналтай байна” гэв.

Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд “...Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хотынхоо асуудлыг ярьж байгаа тул ямар агуулгаар хотоо хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдэг дээр товчхон санал хэлмээр байна. Монголчууд цөөхүүлээ, өргөн уудам тал нутагтай боловч ганц асуудал нь дэд бүтэц. Үүнтэй холбоотойгоор инженерүүдийн зүгээс байнга тавьж буй зүйл нь “Улаанбаатар хотын нягтаршил ихтэй газар өндөр байшин битгий бариулаач ээ, шууд хориглооч ээ” гэж байгаа. Энэ зохицуулалтыг хуульдаа тусгамаар байна. Ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн талбайгаас бусад газарт хотоо тэлье. Тэлэхдээ дэд бүтцийг нь л оруулна. Цэвэр, бохир ус, зам талбайг нь л оруулдаг олон улсын жишиг байна. Олон улсын жишиг шиг санхүүгийн механизм руу орж, хотоо тэлэх, дагуул хот бий болговол боломж нь бий. Хотын төвдөө, нягтаршил ихтэй газар өндөр байшин барихгүй, зөвхөн ногоон байгууламж байгуулах хэрэгтэй. Мөн жуулчдад түүхээ зарахын тулд өв соёлоо хадгалж, хамгаалах бодлогуудыг хуульд тусгаарай” гэжээ.

Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “...Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалтыг тус хуульд тусгах хэрэгтэй. Мөн аккумлятор, автомашины тос, масло солихтой холбоотой хөрсний бохирдолд анхаарах шаардлагатай. Баянзүрх дүүрэгт “Да хүрээ” зах байдаг бөгөөд эргэн тойронд нь аж ахуй нэгжүүд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг хүнд металлаас шууд хамааралтай хорт хавдрын өвчлөл их байдаг. Тиймээс хөрсний бохирдолтой холбоотой стандартчилал, заалтыг харах хэрэгтэй” гэв.

Дараагийн даваа нь УИХ-ын нэгдсэн чуулган болж байна. Харин чуулган дээр хотоос сонгогдсон гишүүдийн дуу хоолой ямар байхыг “Хотын хууль” чагнаж байна.

Тойрог бүрт, дүүрэг болгонд, гудамж бүхэнд асуудал бий. Тэдгээрийн олонх нь энэ хуулийн төсөлд багтсаныг төсөл боловсруулагчид олон удаа ярьсан даа. Маш их судалгаа, ажил өрнүүлсэн гэдэг. Харин эрхэм гишүүд хэр зэрэг мэддэг вэ. Мэддэг бол төрийн энэ хуульд хэрхэн санал, байр суурь болгож оруулах вэ. Ийм байр сууринаас нийслэлийн иргэд анхаарч байх шиг байна. Нийслэлчүүдийн олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж ирүүлсэн сэтгэгдэл, байр сууринаас харагдаад байгаа юм. Энэ нь сонгосон түшээдээ дүгнэх нэг том тест гэж харж буй бололтой.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Казахстан улс өөрийн бүтээсэн КАЗВАК вакцины 15-20 мянган тунг Монголд хандивлана
Казахстан улс өөрийн бүтээсэн КАЗВАК вакцины 15-20 мянган тунг Монголд хандивлана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​