fbpx ТАНИЛЦ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар уучлал хүртсэн ХЭРЭГТНҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 40 секунд

ТАНИЛЦ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар уучлал хүртсэн ХЭРЭГТНҮҮД

Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалаасаа буухын урд өдөр ЗАРЛИГ гаргасан нэр бүхий 13 хүнд уучлал үзүүлсэн нь анхаарал татаад байна. Одоогоор 5 хүний нэр оолонд ил болоод байгаа бол үлдсэн хүмүүс нь хэн байгаа талаар нууцлалтай байна. Учир нь энэ талаарх мэдээлэл ихээхэн нууцлалтай байгаа гэгдэж байна.

Тэгвэл хэн хэн өршөөгдсөнийг танилцуулъя.

ЭРҮҮ ШҮҮЛТИЙН ХЭРГЭЭР 1.5 ЖИЛ АВСАН ГЕНЕРАЛ Б.ХУРЦ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт 3 шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эдүгээ суллагдаад байгаа. Тэднийг шалгах явцад тагнуул, прокурорын эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж эрүүдэн шүүсэн гэх баримт ил болсноор хэрэг задарч тухайн үед ТЕГ-ыг удирдаж байсан Б.Хурц нарын 9 хүн буруудан шүүгдсэн юм.

Хоёр жил орчим үргэлжилсэн эрүү шүүлтийн гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн 4 дүгээр сард болж анхан шатны шүүх Б.Хурц нарт 1-3 жилийн ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц 1 жил 6 сар хоригдох ял сонссон. Харин түүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлал үзүүлжээ.

ЖДҮХС-ААС 1.2 АВСАН ХЭРГЭЭР 3.5 ЖИЛ СОНССОН Д.ДАМБА-ОЧИР

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм. Шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болж түүнд 3 жил 6 сар хоригдох ялыг оноосон юм.

МАНСУУРУУЛАХ БОДИС ТЭЭВЭРЛЭЖ 8 ЖИЛ СОНССОН "ШАР ЭНХЭЭ" БУЮУ Э.ЭНХБАТ

“Шар Энхээ” гэх нэрээр олонд танигдсан Э.Энхбатын Хан-Уул дүүргийн нутагт байх “Ривер гарден” хотхон дахь гэрт нь Э.Насанжаргал, Б.Цолмон, Б.Чинзориг нар 2019 оны тавдугаар сард өмнөд хөршөөс оруулж ирсэн мансууруулах бодисоо хүргэн өгч байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй тэднийг баривчлах үед тэд эсэргүүцэж, автомашинаараа цагдаагийн ажилтныг мөргөн зугтаасан гэдэг. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Энхбатад найм, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн Э.Насанжаргал, Б.Цолмон нарт долоо, шүүгдэгч Б.Чинзоригт дөрвөн жил хорих ял оноосон гэх мэдээлэл бий.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнд уучлал үзүүлэхдээ Э.Энхбатын ялаас 2.5 жилийг хассан мэдээлэл байна.

ГАЗРЫНХАА ДАРГЫНХАА АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ 13 ЖИЛ СОНССОН Б.МАХБАЛ

ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг 2018 онд гарч байв. Уг хэргийн буруутан Б.Махбал хэмээх эр байсан бөгөөд түүнд холбогдох шүүх хурал хэдэнтээ хойшилсоор хэрэг гарснаас 2 жилийн дараа 13 жилийн хорих ял оноосон юм.

Тэгвэл түүнд Ерөнхийлөгч уучлал үзүүлэн хорих ялаас нь 2 жилийг хасчээ.

Харин талийгаач Г-гийн дүү цахим хуудаст "Энэ алуурчин ахыг минь алсан. Төмөр замын зарцуулалтад хөндлөнгийн аудит оруулна гэснийх нь төлөө зодоод алчихсан. Ингээд Баттулгын зарлигаар өршөөгдөөд гараад ирдэг гэнэ ээ. Одоо ер нь яах ёстой юм бэ. Тэвчээр тасарч байна" гэсэн байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 2 ХҮНИЙ АМИНД ХҮРЧ 3 ЖИЛ 3 САРЫН ЯЛ АВСАН ЗОХИОЛЧ Д.ГАЛСАНСҮХ

Зохиолч, яруу найрагч Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг. Тэрээр зам тээврийн ноцтой осол гаргаж, автомашинд нь зорчиж явсан хэвлэл мэдээллийн 2 ажилтан амиа алдсан юм.

Шүүхээс шүүгдэгч Харгана овогт Дэжидмаагийн Галсансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хорих ял оноосон юм.

Одоогоор ил болоод байгаа 5 хүний 2 нь хүн амины хэрэгтэн бол үлдсэн нь албан тушаал, мансууруулах бодистой холбоотой ноцтой хэргүүдэд холбогдсон этгээдүүд ийнхүү өршөөгджээ. Тэднийг чухам ямар үндэслэлээр уучилсан талаар ч тодорхой мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 67. 7 хувийн саналаар дэмжив
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 67. 7 хувийн саналаар дэмжив
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​