fbpx ШУУРХАЙ: С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/28
Унших
0 минут 50 секунд

ШУУРХАЙ: С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хуралдаан хойшиллоо.

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Жо Байдены тушаалаар Ирак, Сирийн хилд цохилт өгч байгааг зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. ОЮУ толгойг гадныханд өгч баяжсан луйварчид - насан туршдаа ялтан байх болно. АРД түмэн АВЛИГАЧдын гайг мартахгүй.

  2. иргэн

    авилгачин Баярцогтоос бусдыг суллах хэрэгтэй

  3. Авилгалчдыг суллахаар болжээ. Одоо эх орноо луйвардаад дээрэмдээд байждээ.

Шинэ мэдээ