fbpx САЙХАН МЭДЭЭ: Э.Ананд хүүгийн хоёр хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/28
Унших
1 минут 55 секунд

САЙХАН МЭДЭЭ: Э.Ананд хүүгийн хоёр хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой болжээ

Хандив өргөгч монголчуудын тус дэмээр найман настай Э.Ананд хүү хорт хавдраа эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай оношлогдоод байсан ч БНСУ-д очоод шинжилгээнд ороход цусны хавдар давхар оношлогдсон байдаг.

Эмчилгээний талаар хүүгийн ээж мэдээлэл бичжээ.

Тэрээр“Хүү бид хоёр эмнэлэгт хэвтээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эхний хими эмчилгээ маань дуусаж, таван удаагийн нөхөн сэргээх эмчилгээ хийгээд, одоо хоёр дахь хими эмчилгээ эхлээд явж байна. Эхний хими эмчилгээ гурван төрлийн хими тариа 12 цагийн зайтайгаар долоо хоногийн турш хийгдсэн. Үүний үр дүнд нурууны хавдар 39 хувиар багасч, 7.3 см болсон байна. Цусан дахь хавдар ч мөн төдий хэмжээгээр буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Одоо хоёр дахь хими эмчилгээ мөн л гурван төрлийн хими тариа 24 цагийн турш долоо хоног хийнэ. Гэвч цусны хавдрыг бүрэн эмчлэхийн тулд дахин нэг удаагийн хими эмчилгээ хийсний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн. Харин сайн мэдээ нь хими эмчилгээний дараа нурууны хавдар нь бүрэн устана гэж хэллээ. Эмчилгээний төлбөр санасныг бодоход өндөр гарчээ. Энэ хүртэл явсан, эцсийг нь хүртэл явж хүүгээ заавал эдгээнэ. Эцэст нь хэлэхэд монголчууд та бүхэндээ дахин дахин талархлаа. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Б.Жавхлан: Миний бие КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмчилгээ хийлгэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ