Ерөнхийлөгч асан Х.Баттулга албан тушаалаасаа буухын урд өдөр зарлиг гарган 13 хүнд уучлал үзүүлсний нэг нь 2018 онд газрын даргынхаа аминд хүрсэн ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал байжээ.
Б.Махбалд холбогдох шүүх хурал хэдэнтээ хойшилсоор хэрэг гарснаас 2 жилийн дараа 13 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл тэрээр Ерөнхийлөгчийн зарлигаар эрх чөлөөтэй болжээ. Энэ тухай талийгаач Г-гийн дүү цахим хуудаст "Энэ алуурчин ахыг минь алсан. Төмөр замын зарцуулалтад хөндлөнгийн аудит оруулна гэснийх нь төлөө зодоод алчихсан. Ингээд Баттулгын зарлигаар өршөөгдөөд гараад ирдэг гэнэ ээ. Одоо ер нь яах ёстой юм бэ. Тэвчээр тасарч байна" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn