fbpx ТАНИЛЦ: Шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/25
Унших
2 минут 21 секунд

ТАНИЛЦ: Шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэг

Та бүхэнд Монгол Улсын 6 дахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий болох шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн тухай таны тэр бүр сонсож байгаагүй баримтуудыг хүргэж байна.

Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ.

У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан талаар өөрийн цахим хуудастаа “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү" гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя" гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн байдаг.

Тэд 1990 онд өрх тусгаалаж айлын хажуу өрөө хөлслөн сууж байжээ. Хүрэлсүх нэг телевиз, гурван тольтой мебель ширээ, харин Болорцэцэг гэрээсээ унтах ор, диваанаа аваад хоёр талаас нийлсэн аж.

Хүрэлсүх ангийнхаа хоёр найз болон Болорцэцэгийн ангийн хоёр залуутай хамтран “Андууд” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулж байсан.

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “малгай“ ҮАБЗ-ийн нэгдмэл байдлыг бэлгэдэв үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Naadmaa boli

    Terguun hadagtai ard tumnee hamgaalj eronhiilogchid helj tuslaaj

  2. Zochin

    Commentiig xarval genen uls mash ix boljee xen buruutaig medexgui sain muuxunee ch yalgaxgui bolj. Tgd gants uursdiig xamgaalax xun ruugee daitsgaagaad ta nar shig xumuusees bolj zugeer ard tumen xoxirood butex yum bolchixloo. Xamgaalax xungui udirdax xungui bolchood bgaagaa medej bn uu naad xunees uur xun xaragdaxgui bgaa shuu. Yasan genen xumuus be tgd buruu yum xgd bgaa xumuus ruu gants gav gexgui ta nar yostoi gul gexeer arai denduu uxaanii sum xet dutuu yumaa bitgii eruul.uxaantai ulsad gai bolood bgaarai za'

  3. zo

    арга билэг хосолсон төрийн тэргүүнтэй боллоо

  4. Уншигч

    Хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх хүүрэн ерөнхийлөгч хүүрэнсүх

  5. naadmiig tsutsalaach

    terguun hadagtai ta eh hunii setgeleer ene tsahim naadmiig zogsooj buh mongiig ni ovchin tusaad baigaa humuus yalanguya ur huuhded emlegiin heregsel em tariand yaraltai zartsuulah uralga gargan heregjuuleech

  6. Ingeed xarax r yaaltchgui xoid solongoa n dur torx xaragdaad bgmdaa.xuuuk n ger bul maskgui araar masktai.kim xuuk.

  7. Zochin

    Goy buyantai tsaraitai emegtei . Yooy ehnergui erunhiilugchtei heden jil baichihav aa.

Шинэ мэдээ