АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр ажлаа хүлээлгэн өгчээ.
Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг УИХ-д оруулж байсан юм. Гэвч УИХ-ын гишүүдийн зүгээс энэ шийдвэрийг хүлээж аваагүй.
Харин Элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдэж байв. Тэрээр ийнхүү албан тушаалаа өгч нутаг буцаж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Эх сурвалж: shuurhai.mn