Өмнөговь аймгийн ЗДТГ-аас “Цагаан хад” суурьшлын бүсэд маргааш буюу зургадугаар сарын 24-ний 06.00 цагаас эхлэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.
Тус аймгийн хувьд халдвар бүртгэгдээгүй, “Ногоон бүс” хэмээн зарлагдаж байсан. Тэгвэл коронавирусийн 14 тохиолдол эдүгээ бүртгэгдээд байгаа юм. Тиймээс халдварын нөхцөл байдлыг өргөн хүрээнд алдахгүйн тулд “Цагаан хад” суурьшлын бүсэд тэг зогсолт хийж, бүх ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарлахаар болж буй аж.
Хөл хорио ирэх долдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх аж.