УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ажлын байрны бэлгийн дарамтын тухай анх шүгэл үлээж, олон нийтэд ил болгосон хүн бол Сүнээ буюу Б.Сүндэръяа.
Түүний шүгэл үлээсэн хэрэг эдүгээ нэг мөр шийдэгдээгүй байгаа ч нийгэмд томоохон давалгаа үүсгэсэн билээ. Тэрээр уг хэрэг олон нийтэд ил болоогүй байхад амиа хорлох хүртэл хүнд байдалд орж байснаа цахим хуудастаа хуваалцжээ.
Тэрээр “Өнгөрөгч 2020.06.23-ны өдөр Анандбузараас болж амиа хорлоно гээд Налайхад явж байлаа. Удаан үргэлжилсэн доромжлол гүтгэлэг бүрийг нь дахиж тэсэхгүй гэж бодож байлаа. Хайртай гэр бүл Цагдаа, Тагнуул, Нараа найз, Цэцэгбямба эгч, Болдсайхан эмчдээ талархаж явдаг даа” хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: shuurhai.mn