Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр энэ сарын 17-18-нд шилжих шөнө өөрийн ажилтан Э.Нямдавааг зодож танхайрсан зурагтай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан билээ. Хохирогч тархины хүнд хэлбэрийн доргилттой, нүдний доод зовхи урагдалтай гэсэн оношийг эмч нар тавьжээ.
Энэ хэргийн талаар Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр тайлбар хийсэн байна.
Тэрээр “Энэ хэрэг гүтгэлгийн шинжтэй. Ажил, албан тушаалаас болсон хэрэг. Э.Нямдаваа хувийн компанитай. Тэгээд “Намайг тендерт оруулж өгсөнгүй” гэж надад агсам тавьсан юм. Би ч бас зодуулсан. Гэхдээ цахим орчинд өөрийнхөө зургийг нийтэлмээргүй байна. Энэ хэрэг энэ сарын 17-18-нд шилжих шөнө болсон. Э.Нямдаваа Хөвсгөл аймгийн хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм шиг байна лээ. Намайг цагдаад өгсөн гэсэн. Одоогоор надаас мэдүүлэг аваагүй байгаа. Мөн миний сэтгэл санаа тогтворгүй байгаа болохоор өөр зүйл ярих боломжгүй байна” гэжээ.
Дарга нь аймгийн ЗДТГ-т мэргжилтэн, албаны дарга гээд яг л ном ёсоор нь мерит зарчмаар явж БОГ-н дарга болсон, даруухан хүн сайтай бас их тэвчээртэй залуу байгаа юм , харилцан зодоо болсон, нөгөөх нь хэл амаар доромжилж, эхэлж гар хүрсэн гэсэн
Одоо энэ 2 бол болих хэрэгтэй аймгийн БОАЖГазар бол гэр бүлээрэй оргонодог газар биш... 2 эхнэр нь ажиллана, 2 нөхөр нь ажиллана боль та нар.. байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын хэдэн төгрөгөөр гараа угаах гэж хоеулаа санаархаж байгаа бол хянадаг хардаг байгууллага байгаа шүү...
Энэ МАН-ыхан хүрэлсүхээ үлгэр дууриал болгожээ дээ, янз нь. Тэгээд гарынхаа чилээг ард түмэндээ гаргаад хэвшчихэж
Banidiin shees batganii baas
Угаасаа согтохоороо авир муутай гэсээн. 2020 оны 10 сад архивын ажилтан Н-ийг бас зодсон гэсэн. Аймгийн БОАЖГ-ын даргын сонгон шалгаруулалт зарлаагүй байхад дарга болсон. Ямарч чадваргүй нэгэн. Хамт архи уучихаад жолооч зодуулсан Н-тай маргалдаж байхад дундуур нь орж өөрийгөө дарга гэсэнгүй гээд жллоочтойгоо нийлж зодсон гэсэн. Төрийн алба ийм чадваргүй арын хаалганы юмнуудаа дүүрээд байна
Олон хавар нэгэндээ гэдэг болж дээ.Гэнэт дарга болоод явсан тэнгэрийн хүн, юун мерит зарчим цаашаа, мулгуу тэнэг хөлдүү бууны нохой, сугны үс, зодуулдаг нөхөр ч гэсэн төрийн албанд хэдхэн жил ажилласан их хөрөнгөжсөн нөхөр залуугаараа эвдэрсэн, 2 тэрэгний дугуй таарч.
ОЛИМПИЙН ХОРООНЫ ДАРГА, МИАТ-ын ДАРГА , ХОВСГОЛИЙН ДАРГА ГЭЭД ЭРУУГИЙН ХЭРЭГТ ТООЦОГДОХ ХУНИЙГ ХУЧИРХИЙЛСЭН ОЛОН ХУМУУСИЙГ УДИРДАХ АЖИЛД ТОМИЛЖ БАЙГАА НЬ ШАЛГАХ ШАЛГУУР МАШ МУУГ ХАРУУЛЖ БАЙНА ШАЛГУУРЫГ Л ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ
Даргадаа тендерт оруулж өгсөнгүй гэж агсан тавьж байдаг овоо гар юм даа
Үнэхээр аймаар зоджээ бас өөрийгөө өмөөрөөд л энэ хүнд дарга байх байтугай хүний ухамсар ёсзүй ч алга хөөрхий