Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлд цахим наадмыг долоодугаар сард тэмдэглэх шийдвэр хэвээр үлдсэн байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Улсын баяр наадмыг нийслэлд цахимаар үзэгчгүйгээр хугацаанд нь тэмдэглэнэ. Харин аймаг сумдын наадмыг хязгаарласантай холбоотойгоор зарим сайд нар санал гаргасан. Тохиолдлын тоо буурвал долоодугаар сарын 20-ноос хойш аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангая, ингэхдээ зөвхөн УОК эрсдэлийн үнэлгээ хийсний дараа аймаг, орон нутгийн наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэсэн. Гэхдээ ингэж хэлснээр долоодугаар сарын 20-ноос хойш бүх аймаг сумдад наадам зохион байгуулна гэсэн үг биш. Өвчний нөхцөл байдал, тухайн аймаг сумдын эрсдэлийн үнэлгээг харгалзан энэ боломжоор хангана гэсэн" гэлээ.