fbpx Хурдны замын хэргийн эздийг нууж, ТӨСВӨӨС ДАХИН ТЕНДЕР зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/06/22
Унших
3 минут 13 секунд

Хурдны замын хэргийн эздийг нууж, ТӨСВӨӨС ДАХИН ТЕНДЕР зарлажээ

-НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ БАЙХАД ХУРДНЫ ЗАМ ЭВДРЭВ-

Олон улсын жишигт нийцсэн Хөшгийн хөндийн нисэх буудал ирэх 7 дугаар сард ашиглалтад орохоор болоод байгаа. Монголдоо анханд тооцогдох тус зам нь хоёр урсгалтай, зургаан эгнээтэй, чанар стандартын хувьд олон улсад нийцэхүйц хэмээн сурталчилж байсан нь саяхан.

Гэвч тус замыг үндсэн зориулалтаар ашиглаж эхлээгүй байхад дундуураа үргэлжилсэн урт ан цав үүсч олны бухимдлыг төрүүлсэн.

Тус замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулжээ. Улмаар барилгын ажлыг 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус, тус ажилласан байна. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.

Хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК болон “Эс ар пи” ХХК хамтран гүйцэтгэжээ. Ерөнхийдөө төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарц 28 ширхэг дугуй хоолой тус, тус баригдсан гэж байгаа.

-ЧАНАРГҮЙ БАРЬСАН КОМПАНИУДЫГ ЯАГААД НЭРЛЭХГҮЙ БАЙНА ВЭ?-

Ийнхүү гадаад дотоодын нэлээд олон компани хамтарч хийсэн хурдны зам ямар чанартай баригдсан нь нийтэд ил болсон. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал хүлээлт үүсгээд байсан билээ. ЗТХЯ-наас "Зам эвдэрсэн шалтгааныг тодруулах ажлын хэсэг гарсан. Тун удахгүй дүгнэлтээ танилцуулна" гээд сураг алдраад байгаа. Энд ямар нэгэн хөндлөнгийн хэрэгтэн байх боломжгүй нь олны нүдэнд илт байгаа. Зам барьсан компаниуд ямар хэмжээнд ажилласныг л харуулаад өгсөн. Гэтэл эдүгээ "Хурдны замын хагарлын шалтгаант дүгнэлт гаргах" тендерийг ЗТХЯ-наас зарлаад байгаа гэнэ. Одоогоор хэчнээн төгрөгийн төсөвтэй тендер болох нь нууцлалтай байна.

Гагцхүү төсвийн олон арван тэрбум төгрөгөөр барьсан зам ашиглахаас өмнө эвдэрч, түүний хэрэгтнийг тогтоох ажилд дахиад л төсвөөс мөнгө урсгаж эхэлжээ!

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Олимпийн сүүлчийн эрхийг авсан УОХМ Б.Урантунгалаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. чавчаа гэж сонссон уу?

  2. МАН ынхан болиоч

    авлигачид оролцсонн учраас эргээд зас гэж хэлж чадахгүй байна.

  3. zochin

    Баахан авилгал авчаад хэлж чадахгүй байгаа байлгүй дээ.

  4. ebi

    ZAILUULDAA ZUGEER ZAM TAVIJ CHADAHGUI BAIJ UHSENIIH N HURDNII ZAM BAIHAVDEEEE HURDNII ZAM GEJ YU BAIDAGIIG CH MEDEHGUI SUMYABAZAR ZEREG N ZUGEER L BUH BARILDVAL TAARNA

  5. ЭНЭ ЗАМ Ч ЗАСРАНА ГЭЖ ГОНЖИЙНЖОО. ОДОО ҮЛДСЭН ХҮН АМАА ЯАЖ ШҮҮ АВЧ ҮЛДЭХ Л АСУУДАЛ БАЙНА.

  6. ийм балиар

  7. Халтар сайдаа хариуцлага хаана байна би төмөр замд цэвэрлэгчээс эхлсэн гээд хуцаад байдаг одоо зайл

Шинэ мэдээ