Коронавирус халдварын улмаас зөвхөн зургадугаар сард 164 хүн, нийт нас баралт 447 хүрсэн муу мэдээтэй өдрүүд үргэлжилж байна. Цар тахал гамшигт хүрсэнд эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр шууд буруутай гэж болохоор байна. Учир нь шагнал, сонгуулиас болж Монгол Улс эдийн засаг, эрүүл мэндийн хувьд маш хүнд үеийг даван туулж байна.
Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эрүүл мэндээ аврахын тулд хөл хорихыг, эсрэгээрээ эдийн засагчид хөл хорих хэрэггүйг сануулсаар.
Гэтэл энэ хүнд цаг үед хөл хорино, хорихгүй гэсэн хэрүүл дээрээ ч доороо ч үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр өглөө "Монгол тв" өөрийн албан ёсны цахим хуудастаа "7 сарын 1-нээс эхлээд 60 хоногийн турш хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу?" гэх санал асуулга авч эхэлсэн байна. Товчхондоо, Соёлын сайд Ч.Номин "Монгол тв" -ээр дамжуулан олон нийтийн сошиалыг тандах тандалт судалгаа хийж байгаа гэж хардлага бий болох шив.
Өөрөөр хэлбэл, УОК, Засгийн газар тодорхой нэг шийдэлд хүрч, иргэдийн эргэлзээг тайлах шаардлагатай байна. Хөл хоривол хориод, үгүй бол түүнийгээ тодорхой мэдээллэх ёстой. Сошиалыг тандах биш тодорхой шийдвэр гаргана уу
Гайтай вакцин,гайтай сонгуулиас болж бгам.
400-500 hoorond bsan too chin rnr songuuli. ododn garduulsan i daraa ogtsom usch bgaag yu gej oilgohov ve darga naraa vaktsind hamragdaad bdag uvchtunuii too saya sayaar usuud bdag enenii ard bid nar l hohirch bna sh dee
2020 oni 11 sarin 23 naas odoog hurtek horoitoi bgaa baiguullagin humuus yah bolj bna aa horio sungasaar btal amidral hetsuudlee sh dee uok.zazar yamar ch utgagui horichood ajllaad bui gazruud ni deglemee barij uilchlehgui l bna sh dee hyanaltaa taviach ee amidral hunderch bna tsaasan deer bish gazar deer ni ochij uzeech ee
Хөл хорио тавих юм бол ард иргээд ч гэсэн иргэний үүргээ биелүүлж үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод дор дороо ухамсартай байхыг уриалж байна
7.15-ныг дуустал хөл хорио тогтоох нь зүгээр байхаа
хатуу хөл хорио тогтоо, хугацаа нь 14 хоног байвал хаа хаанаа хэрэгтэй их олон хоног хэрэггүй ээ, одоо нэг сайн тогтоож авбал цаашаа бууруулах тал дээр ахиц гарах байхаа,
Хөл хорио тогтоох асуудал байхгүй шүү. болих хэрэгтэй