fbpx ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар бага хуралд оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 10 секунд

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар бага хуралд оролцлоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан оролцож, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн оруулах хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” зарлах нь чухал ач холбогдолтой гэж үзэн энэхүү санаачилгыг ажил хэрэг болгохоор ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр “Дэлхийн улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулахын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийг байгаль орчинд ээлтэй хэлбэрээр сэргээх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал, соёлтой Монгол орны хувьд ч мөн цар тахлыг хохирол багатай даван туулах, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг байгаль орчинд хал багатай ногоон хэв загварт шилжүүлэх хувилбаруудыг боловсруулан шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Үүний нэг жишээ нь Монгол Улсын Засгийн газар хөгжлийн урт хугацааны бодлогодоо “Нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах” зорилтыг дэвшүүлэн үндэсний хөтөлбөрүүд, төрөөс баримтлах бодлогодоо тусган хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнээс гадна “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” зарлахыг чухалчилж, энэхүү санаачилгыг ажил хэрэг болгоход төвлөрөн ажиллаж байна.

Манай улсын энэхүү санаачилгыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шат дараалсан хурлуудаар хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн, санаачилгыг дэмжиж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бүх гишүүн орнууд болон 200 орчим төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгийн хамт олонд өөрийнхөө зүгээс болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлдэг бэлчээрийн нутаг чухал үүрэгтэй. Эрүүл бэлчээр нь эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад амин чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэхүү санаачилга нь бэлчээрийн газар нутгийн ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн байгалийн болон соёлын үнэлэмжийг дээшлүүлж улмаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд өөрсдийн соёлын тогтолцоо, уламжлалт бахархлыг ялангуяа залуучуудын дунд нэмэгдүүлж, тогтвортой байдал, ядуурлыг даван туулах, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бэлчээрийн зохистой ашиглалтыг нэмэгдүүлэх замаар дэлхийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өлсгөлөн, ядуурлыг бууруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг органик аргаар үйлдвэрлэж дэлхийн хүн амыг чанартай, эко хүнсээр хангахад “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” санаачилга нь бодит үр дүн, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.” гэсэн юм.

МҮБХ-ноос “Бүх цэргийн наадам“ хийх ЗӨВШӨӨРӨЛ хүсжээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​