Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн шинжилгээг 10653 хүнд хийхэд 1622 тохиолдол шинээр нэмэгджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 72104 болж байна.
Халдварын хүндрэлээр 44-82 насны 8 хүн нас барсан харамсалтай мэдээллийг ЭМЯ дуулгаж, эмгэнэл илэрхийлэв. Харин 684 хүн эдгэрчээ. Шинэ тохиолдлын 1100 нь Улаанбаатарт, 491 нь орон нутагт байна.
Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг ЭМЯ анхааруулсаар байна.
Эх сурвалж: shuurhai.mn