fbpx Сэлэнгэд нурангид дарагдсан эр амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/11
Унших
0 минут 43 секунд

Сэлэнгэд нурангид дарагдсан эр амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Бор толгой гэдэг газарт нүхэнд унаж нурангид дарагдсан хүнд тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги зургадугаар сарын 11-ний 03:58 цагт хүлээн авчээ.

Улмаар онцгой байдлын алба хаагчид болон Баянгол сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 04:34 цагаас эхлэн нэр, нас тодорхойгүй нүхэнд дарагдсан нэг хүний толгойн хэсэг нь ил гарсан байдалтай цогцсыг гаргахаар ажиллаж байгаа аж.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Д.Мандахнаран: “Файзер” вакцин хүүхдэд 100 хувийн дархлаа тогтоож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ