fbpx Чанаргүй хурдны замын хэрэгтэн Хятадын компани 267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/11
Унших
3 минут 10 секунд

Чанаргүй хурдны замын хэрэгтэн Хятадын компани 267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж эхэлжээ

Олон улсын чанартай Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ирэх сард ашиглалтад орохоор зарлаад байгаа. Үүнийг угтаж хийсэн хурдны зам өнгөрсөн жил ашиглалтад орж байв. Эл замыг БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК 140.3 сая ам.доллар буюу 400 тэрбум төгрөгийн өртөгөөр барьжээ. Туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуй нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан.

Гэвч нисэх онгоцны буудал нь ашиглалтад ороогүй байхад хурдны зам нь дундуураа хагарч, ан цав үүссэн асуудал саяхан олны анхаарлыг татсан. Зам тээврийн яамнаас ажлын хэсэг гарч замын эвдрэлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гээд сураг алдрав.

Энэ том төсөвтэй зам ашиглалтад ороогүй байхдаа эвдэрсэн асуудалд хариуцлага хүлээх зуур өөр нэг асуудал дэгдээд байна. Учир нь БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК манайд өөр нэг том төсөлд ажиллаж эхэлжээ. Тэр нь төв цэвэрлэх байгууламжийн төвийн барилгын ажил. Тус компани 2019 онд хурдны замын ажлаа дуусгангуутаа тухайн ондоо Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж барих ажлыг хүлээж авчээ. Цэвэрлэх байгууламж барих төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж буй юм.

Дээрх хоёр томоохон бүтээн байгуулалтаас гадна 2005 онд авто зам, 2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”- барихад туслалцаа үзүүлж байжээ.

“Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК /China Tiesiju Civil Engineering Group Co Ltd/ нь БНХАУ-ын Төрийн өмчит компани гэсэн мэдээлэл байна. Яг энэ нэрээр нь хайж үзэхэд Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлээс бүртгэл нь гарч ирэхгүй байгаа юм. Кени улсын нийслэл Найроби дахь далангийн усан хангамжийн төслүүд дээр ажилласан. Мөн хэд хэдэн оронтой хамтарч ажилласан байдаг гэх мэдээлэл байна.

Хэдэн зуун сая доллараар яригдаж буй том төслүүдэд чухам ямар шалгуураар “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК орж ирдэг вэ. 400 тэрбум төгрөгийн өртөгтэй хурдны зам бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй байхдаа эвдэрч чанараа таниулаад байхад бас нэгэн том төсөл дээр ажиллаж байна. Дотоодын биш гадаадын компанид сая сая доллараар хэмжигдэх төслүүд шил дараалан олддогийн ард хэн нэгэн том эрх мэдэлтэн байдаг бололтой.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БАЯР ХҮРГЭЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Хятадууд чинь өнөөдөр сайн хийчихвэл маргааш юугаа идэх юм бэ гэдэг хүмүүс шүү дээ. Хэдхэн жилийн өмнө энхтайвныг гүүрийг яаж заслаа, өнөөдөр ямар байгаа вэ? Манай өндөр сэнтийд заларсан хөлдүү толгойтнууд юу ч ойлгодоггүй юм уу, арганд нь орчихсон юм уу, бүх юмаа хятадаас зөөнө, ажлаа тэд нараар халтуурдуулна. Одоо Хүрэлсүх хятад ахынхаа заавраар нөгөө жарын хоёроо дарамтлана, эцэст нь Монгол???????? Сорү...

  2. Сүх-Эрдэнэ

    Ямарч төслийн чанарын асуудлыг захиалагч буюу хүлээн авагч нь хариуцах ёстой, тэр нь манай төр байх нь ойлгомжтой... Улмаар төрийн эрх баригч МАН хариуцах ёстой... Хэнрүүгээ түлхэх нь одоо тэдний асуудал... Юү гэх нь үү???

  3. Ih Guren Hytad aguu mundag

    mongolchuud daanch ajil hiij ogt suraagui tiim uchraas...

  4. zo

    Hyataduud hezeenees zam barilgad sain 2 gartai yum bailgui

  5. Ганаа

    Хятадуудаар битгий хийлгээч, бид ойлгож мэдэж байгаа, гэвч.. Японуудаар НАРНЫ ЗАМ шиг зам гүүр том бүтээн байгуулалт хийлгээч. Олон жилийн настай чанартай гол нь авилга өгдөггүй. Хятад бол ХУЛХИ АВИЛГА гэсэн шүү дээ...

  6. хамгийн чанартай хийж өгнөө

    АНУ-ын цагаан арьстнаар хийлгэе

  7. Guest

    Хятадууд чинь өнөөдөр сайн хийчихвэл маргааш юугаа идэх юм бэ гэдэг хүмүүс шүү дээ. Хэдхэн жилийн өмнө энхтайвныг гүүрийг яаж заслаа, өнөөдөр ямар байгаа вэ? Манай өндөр сэнтийд заларсан хөлдүү толгойтнууд юу ч ойлгодоггүй юм уу, арганд нь орчихсон юм уу, бүх юмаа хятадаас зөөнө, ажлаа тэд нараар халтуурдуулна. Одоо Хүрэлсүх хятад ахынхаа заавраар нөгөө жарын хоёроо дарамтлана, эцэст нь Монгол????????

  8. Эрдэнэ

    Манай маны дарга нар хятадад үнэн хайртай юмаа.Энэ янзаараа удахгүй хятад болгох байхаа үхэрнүүдээ.

  9. ЗОЧИН

    ОДОО УДАХГҮЙ БААС НЬ ХАЛИХ ЮМ БАЙНА ЛДАА. ЗАСГИЙН ГАЗРЫН ШАЛГАРУУЛСАН ЭНЭ КОМПАНИ ЧИНЬ МУУ АЖИЛЛАЖ БАЙНА ШДЭЭ.

  10. зочин

    Шалгаруулж ажил хийлгэж байгаа манай хүмүүст их учир байна!!!

  11. Irgen

    Omhii hytaduud hezeech sain ym hiihgvi hytad geed svjreed baigaa nohdvvdvvded hariutslaga tootsoj tolboriig ni garguulah heregtei

Шинэ мэдээ