fbpx Нийслэлд дахин ТАВ ХОНОГ аадар бороо орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 29 секунд

Нийслэлд дахин ТАВ ХОНОГ аадар бороо орно

Улаанбаатарынчууд бол хамгийн “зовлонтой” хүмүүс. Өглөө ажилдаа явахаар гэрээс гарах үед тааралдах хөглөрсөн их хог, замын түгжрэл, агаарын бохирдол, үмхий үнэр, эвдэрхий зам гээд л үй олон асуудал дунд л нийслэлийнхэн амьдардаг. Сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орсон бороо энэ “зовлон”-гийн тоог нэгээр нэмлээ. Бороо их орохоор зам усанд автаж, гарах гарцгүй болдог нь шинэ асуудал биш. Зун бүр л нийслэлчүүд уртын харайлтын “тэмцээн”-д албан шахалтаар оролцож, хэн сайн харайсан нь ажил, амьдралаа залгуулдаг жамтай. Ерөнхийлөгчийн сонгууль хэмээн завгүй байх үед энэ асуудал сөхөгдсөн учир бид анзаарсангүй. Харин өчигдрөөс иргэд нүдээ нээж, бодит нөхцөл байдлыг дэлгэж эхэллээ.

Бидний хамгийн эхэнд очсон газар бол Баянзүрх дүүргийн XXVI хороо буюу олонхийн нэрлэж заншсанаар Баянмонгол хороолол юм. Тус хорооны зам бүхэлдээ усанд автаж, явган хүн байтугай жижиг суудлын тэрэг явахад хүндрэлтэй болсон байх агаад замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүссэн дүр зураг угтлаа. Баянмонгол хорооллын баруун талын замын уулзвар дээр хөрсний ус сорох машин ирсэн байхаас гадна замын лаг шаврыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын мэргэжилтнүүд цэвэрлэж байв. Гэвч өмнөх борооны усыг нь цэвэрлэж амжаагүй байтал дахин бороо орсны улмаас нөхцөл байдал хүндэрч, усыг нь тийм хурдан хугацаанд сорох боломжгүй болжээ. Тиймээс явган иргэдийн зарим нь хөлдөө гялгар тор углаж зарим нь тоосго эгнүүлэн тавьж зам гарч байлаа.

Ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүйд хүрчээ

Мөн Сонгинохайрхан дүүргийн XX хороо, хуучнаар 22-ын товчооны урд байрладаг айл өрхүүд лхагва гаригт гэрээсээ орж, гарч чадахаа болиод байв. Тус хороо хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас усанд автсан юм. Үүнээс гадна Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Нарны замаас урагш төмөр замын дээгүүр, Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам, Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг зорчих боломжгүй гэсэн шалтгаанаар энэ сарын 9-нд хаасан. Эдгээр газрууд усанд автаж, явган хүн байтугай автомашин зорчих боломжгүй болсон юм. Энэ талаар Геодези, усны байгууламжийн газар “Сүүлийн өдрүүдэд бороо их орсны улмаас Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн. Энхтайваны гүүрний нүхэн гарцын тухайд усаа гол руу шахдаг. Гэвч усаа шахдаг голынх нь түвшин нэмэгдсэн учир одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, нүхэн гарц усаа шахаж чадахгүй байна. Манай байгууллага яаралтай арга үүсээд буй нөхцөл байдлыг хэвийн болгоно” гэв.

Их хэмжээний усанд автсаны улмаас зарим хорооны зам эвдэрсэн гэсэн мэдээллийг иргэд бидэнд өгсөн юм. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодруулахад “Борооны уснаас үүдэн зам эвдэрсэн гэсэн мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна. Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсан. Үүний хоёр нь Дунд гол дагуу байрладаг. Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдсэн учир урсацыг нь сайжруулах зорилгоор замуудыг сэтэлж, усыг нь урсгаж байгаа. Ингэснээр усны түвшин багассан. Дунд голын ай савын үерийн хэмжээ нэмэгдэж, борооны усны шугамнууд дүүрсэн, ус зайлуулах хоолой ачаалал ихтэй учраас ус зам дээр гарч ирээд байгаа.Тиймээс Онцгой байдал, Геодези, усны байгууламжийн газрын албан хаагчид сүүлийн хэдэн өдөр 24 цагаар ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө. Аль ч нам төрийн эрхэнд гарч, ямар ч хүн сонгогдсон бороо орохоор л хот даяараа үерт автдаг эмгэнэлт төрхтэйгээр л хэдэн арван зуныг нийслэлчүүд үдэж байна. Хэзээ бид уртын харайлтын “тэмцээн”-ий бэлтгэлээ зогсоож, бороо орохоор тоосго, гялгар уут авч явахаа больтлоо хөгжсөн хотод амьдрах юм бэ.

Улаанбаатарт ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл үе үе усархаг бороо орно гэж Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.11 Баасан № 117 (6594)

"Насны хишиг"-ийг энэ сарын 18-наас олгоно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​