fbpx СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны 3 хүүхэд машинд мөргүүлж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/10
Унших
1 минут 10 секунд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны 3 хүүхэд машинд мөргүүлж амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 236 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 160 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирсон байна. Тухайлбал, энэ сарын 8-ны өдрийн 9:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын замд Lui gong GL маркийн Т гэх жолоочтой автомашин, хүүхэд мөргөж амийг нь хохироосон байна.

Мөн өчигдөр 20:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн А гэх жолоочтой автомашин явган зорчиж буй хүүхэд мөргөж амийг хохироожээ. Харин өнөөдөр 06:00 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч, жолоочийн амь хохирсон байна.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
П.Дэлгэрнаран: Санал хураалт дууссанаас хойш 10 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барих хуулийн зохицуулалттай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ