fbpx Э.Даваажамц: 40 хоног гүйгээд төв талбайд төрийн сүлдэндээ ёсолно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 10 секунд

Э.Даваажамц: 40 хоног гүйгээд төв талбайд төрийн сүлдэндээ ёсолно

Гадаа аагим халуун. Заримдаа цас, бороогоор нүднэ. Бас хүчтэй шуургатай олон өнгийн өдрүүд ээлжилж байна. Зөвхөн манай оронд л харж болох цаг агаарын ийм гайхалтай нөхцөлийг үл ажран алс баруун хязгаараас цэргийн хувцас, төрийн далбаагаа мандуулан 1500 км газрыг 40 хоногт туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц гүйж байна. Тэрбээр Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж өвөрмөц дээд амжилт тогтоохоор бэлтгэлээ бүрэн хангажээ. Түүнтэй зорилгынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Холын замд гүйх шийдвэрийг яагаад гаргав?

-Би ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг 2007 онд хөгжимчин мэргэжлээр дүүргэж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаад 2020 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид томилогдсон. Өнгөрсөн оны долдугаар сард ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлагдсан. Тэгэхэд л “Цэргийн алба хаагч яагаад холын зайд гүйж болохгүй гэж” бодож, зорилгоо болгосон. Үндсэндээ өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн холын зайд гүйх сэтгэл зүй, бие бялдраа бэлтгэж эхэлсэн. Эхлээд өдөрт 10 км, 10 хоногийн дараа 20 км, 20 хоногийн дараа 45-50 км болгож нэмэгдүүлсэн. Бэлтгэл бүрэн хангагдаж, ямар ч зовиургүй, амьсгаа задарч, ядрахгүй болсныхоо дараа ангийнхаа удирдлагад Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх гүйх хүсэлтээ илэрхийлсэн.

-Ангийн удирдлагууд хүсэлтийг тань хэрхэн хүлээж авсан бэ. Тодорхой хэмжээнд эрсдэлтэй шүү дээ?

-Манай удирдлагууд уриалгахан хүлээж авсан. Мэдээж дээд шатны байгууллага Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бас зөвшөөрөл авсан. “Бие бялдрын бэлтгэлжилт, эрүүл мэнд чинь бэлэн үү, ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй биз” гээд тодорхой шалгалтуудыг авсны дараа зөвшөөрлөө өгсөн. Тиймээс зургадугаар сарын 2-ны 11:40 цагт Ховд хотынхоо Ард Аюушийн талбайгаас гүйлтээ эхлүүлсэн. Гэр бүл, анги хамт олон, найз нөхөд, нутаг усныхан маань гаргаж өгсөн.

-1500 км замыг ямар хугацаанд гүйхээр тооцоолж байна вэ. Өдөрт хэдэн км гүйх вэ?

-Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх зай 1500 км. Өдөрт 45-50 км гүйнэ. Ингэхдээ өглөө 25 км, үдээс хойш 25 км гүйхээр тооцож байгаа. Зарим өдрөө цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад энэ тоо бага зэрэг өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өдөрт 45-50 км гэж тооцохоор 40 орчим хоног тасралтгүй гүйж, долдугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд очно гэж төлөвлөж байгаа.

-Хол замд гүйхэд бэлтгэлээ хэрхэн базаасан бэ. Тухайлбал, хоол хүнс, хоноглох байраа яаж зохицуулав?

-Мэдээж надад тусламж, дэмжлэг үзүүлэх баг замын турш хамт явж байна. Баг маань автомашинаар явах юм. Эмчээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо, тогоочоор миний эхнэр М.Мөнхзаяа, жолооч-дасгалжуулагчаар хадам ах М.Одгэрэл нар явж байгаа. Өглөөд хоноглосон газраасаа босоод гүйхэд манай багийнхан майхнаа хурааж, дараагийн цэгт түрүүлж очоод хоол унд, бусад бэлтгэлээ хангах байдлаар зохицуулаад явж байгаа. Ийм маршрутаар 40 орчим хоног тасралтгүй туулна гэсэн зорилго тавиад байна.

-Улс даяар цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Аймаг хоорондын цэгүүдээр нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл гарах вий?

-Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ талын зөвшөөрлийг нь авч өгсөн. Бидний хувьд аймагт саатах асуудал байхгүй болохоор хүндрэл гарахгүй байх.

-Гүйлтийн спортоор хэдэн жил хичээллэж байгаа билээ?

-Гүйлтийн спортоор яг дагнан хичээллэж байгаагүй. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, цэрэгжлийн спортын тэмцээнүүдэд тогтмол оролцож байсан. Холын зайд гүйхтэй холбоотой бэлтгэлийг 100 хувь базаасан учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэдгийг бардам хэлж чадна.

-Зориг, эрсдэл гаргаж яваа болохоор том зорилго тавьсан байх. Энэ амжилтаараа ямар зорилго тавиад байгаа вэ?

-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Мөн Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулахыг зорьж байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын холын зайн гүйлтийн амжилтыг шинэчлэх зорилготой. Одоогоор амжилтын эзэн нь Б.Болдбаатар гээд прокурорын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тамирчин бий. Говь-Алтай аймгийн Алтай хотоос Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг туулсан амжилтаараа Монгол Улсын холын зайн гүйлтийн амжилтыг эзэмшдэг. Миний гүйж байгаа бас нэг чухал зүйл нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд 100 жилийн ой нь тохиох Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа түүхт ойг тохиолдуулан гүйж, өөрийн зүгээсээ бэлэг барьж байгаа юм. Гүйхдээ цэргийн дүрэмт хувцастайгаа гүйнэ. Ямар ч дүрмийн зөрчилгүй хувцаслаад явна.

-Өнөөдөр /өчигдөр/ Ховдоос гараад найман өдөр болж байна. Эрүүл мэндийн талаасаа ч юм уу ямар нэг хүндрэл гарсан уу?

-Найм дахь өдрийн гүйлтээ эхлүүллээ. Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багт хоноглоод 296 дахь км-ээсээ гүйж байна. Зорьж төлөвлөснийхөө дагуу өнөөдөр мөн л 45-50 км зам туулна гэж бодож байгаа. Биеийн байдал, эрүүл мэнд маш сайн байгаа. Замд нутгийн иргэд идээ будаа, цайгаа тэврэн угтсаар байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн авсан санал тэмдэглэгээгүй саналын хуудсаас давжээ
Урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн авсан санал тэмдэглэгээгүй саналын хуудсаас давжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​