fbpx Урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн авсан санал тэмдэглэгээгүй саналын хуудсаас давжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Хэзээ
2021/06/10
Унших
0 минут 59 секунд

Урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн авсан санал тэмдэглэгээгүй саналын хуудсаас давжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгогчдын 6% буюу 72,800 хүний санал авчээ.

СЕХ-ноос өчигдөр буюу зургадугаар сарын 9-ний 23:00 цагт танилцуулсан явцаар С.Эрдэнийн авсан санал 65,597 байсан юм. Энэ нь тухай цагт танилцуулсан санал тэмдэглээгүй саналын хуудсын тооноос буюу 67,290-оос бага байв. Нийт 2,087 хэсгийн хорооны 2,085 буюу 99.9%-аас нь ирүүлсэн дүнгээр С.Эрдэнэ 72,800 хүний санал аваад байна. Харин санал тэмдэглээгүй саналын хуудсын тоо 71,921 болжээ. Ингэснээр нэр дэвшигч С.Эрдэнийг авсан саналын тоо санал тэмдэглээгүй саналын тооноос олон болсон байна

Сонгуулийн санал хураалтын ирц, дүнгийн талаар ЭНД дарж харна уу.

Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
Коронавирусний эсрэг тэмцлийг харуулсан МОНГОЛ КИНО шагнал хүртжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ