fbpx Коронавирусний эсрэг тэмцлийг харуулсан МОНГОЛ КИНО шагнал хүртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Хэзээ
2021/06/10
Унших
1 минут 21 секунд

Коронавирусний эсрэг тэмцлийг харуулсан МОНГОЛ КИНО шагнал хүртжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “HealthForAll” кино наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл оролцсоноос “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алслагдмал нутагт "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртэв.

Arslan.mn

Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна "Ковид-19"-ийн халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алслагдмал бүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүн амд хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлсэн. Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу дүрс мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэнийг онцлов. Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40 хувь нь "Ковид-19" цар тахлын сэдэвтэй байсан байна.

Шагнал гардуулах ёслолыг тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар зохион байгуулав. Шагнал гардуулсан ёслолын бичлэгийг HealthForAll холбоосоор үзэх боломжтой.

Arslan.mn

Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
Нисэх онгоцны шинэ буудал долдугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. author

    "Ковид-19"-ийн халдвартай тэмцэх хүчин чармайлт

Шинэ мэдээ