fbpx Т.Доржханд: У.Хүрэлсүх төрийн тэргүүний албыг нэр хүндтэй хашна гэдэгт итгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Хэзээ
2021/06/10
Унших
1 минут 18 секунд

Т.Доржханд: У.Хүрэлсүх төрийн тэргүүний албыг нэр хүндтэй хашна гэдэгт итгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд "Монголчууд бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анх удаа зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилийн сонгуулиас ялгаатай боллоо. Нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар нэгнээ харлуулсангүй, мөн зардал багатай сонгууль боллоо.

Нийгмийн хүлээлтийг авч, хамгийн олон саналаар ялалт байгуулсан МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Ирэх зургаан жилд Монголын төрийн тэргүүний хүндтэй албыг нэр хүндтэй хашна гэдэг итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэд амжилт хүсье.

Бидэнд саналаа өгсөн 246955 сонгогчид нэр дэвшигчийнхээ өмнөөс, ХҮН-ын, "Зөв хүн электорат" эвслийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.

Энэ удаагийн сонгууль бол маш сайн сонгууль боллоо" гэсэн юм.

Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
МҮБХ: Допингийн эсрэг байгууллагын удирдлага, ажилтнуудыг авлигын хэрэгтэй холбоотой гэж үзэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. ИРГЭН

    Манай залуусын мэдлэг боловсрол, ухамсар, соёл, нийгмийн хариуцлага арай л өөр түвшинд хүрсэн байна. Магнайтангууд үүнээс суралцдагч болоосой

Шинэ мэдээ