Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 1460 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 70482 болж байна. Харамсалтай энэ өвчний халдвараар 10 хүн нас барсан байна. Нийт нас баралт ийнхүү 334 болжээ.
Харин эдгэрч гарсан хүний тоо 412 байна. Орон нутагт шинээр гарсан халдвар:
Орхон аймагт 29
Дархан-Уул аймагт 38
Увс аймагт 8
Хөвсгөл аймагт 14
Ховд аймагт 4
Говь-Алтай аймагт 112
Баянхонгор 42
Өвөрхангай аймагт 42
Архангай аймагт 35
Булган аймагт 24
Сэлэнгэ аймагт 19
Төв аймагт 61
Дундговь аймагт 23
Дорнод аймагт 11
Хэнтий аймагт 40
Баян-Өлгий аймагт 3 тохиолдол байна.