fbpx Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ДАШТ-ийг дэнсэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Хэзээ
2021/06/10
Унших
0 минут 49 секунд

Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ДАШТ-ийг дэнсэлж байна

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпын зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг энэ удаагийн Унгарын Будапешт хотод зохиогдож буй 2021 оны жүдо бөхийн дэлхийн аваргын хэсгийн болон финалын барилдаануудыг дэнсэлж байна.

Тэрбээр уг тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд Японы Аи Шишимэ, Испаний Ана Перез Бокс, маргааш нь эрэгтэйчүүдийн -81кг жингийн Бельгийн Маттиас Кассе, Гүржийн Тато Григалашвили нарын барилдаануудыг дэнсэлж өөрийгөө ямархуу чансаатай шүүгч гэдгээ дэлхий дахинд харуулав.

Түүний хувьд сарын дараа нээгдэх олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдхүүнд багтсан билээ.

Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ