fbpx Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/10
Унших
0 минут 48 секунд

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллана

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр хэвийн ажиллаж эхэлнэ. Өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан тул ажиллаагүй.

Улаанбаатар хотод явуулын 10, суурин 40 цэгт 98 багийн 524 эмч, ажилтан ажиллаж, 8,978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдэд Pfizer, Спутник V, AstraZeneca, Vero Cell вакцин хийгдэж байна. Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэнд 50,000 төгрөг олгож буй.

Зургаадугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 1,884,272 /91.1%/ иргэн вакцины нэгдүгээр тунг, 1,596,857 /77.2% иргэн хоёрдугаар тунг хийлгэжээ.

Монгол Улс вакцинд нийт 2,067,292 иргэнээ хамруулах зорилт тавиад байгаа билээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:





Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ