Цагдаа нар өнөөдөр нэгэн сэжигтэй этгээдийг баривчилжээ. Энэ сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд “Хүн нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийг шалгахад Төв аймгийн харьяат иргэн 25 настай Б цээж орчимдоо хутгалуулж нас барсан байдалтай олдсон байна.
Хэргийг 26 настай эрэгтэй У гэгч үйлдсэн байж болзошгүй бөгөөд хэргийг үйлдсэнийхээ дараа зугтсан байжээ. Улмаар сэжигтнийг эрэн сурвалжилж баривчилсан байна. Сэжигтэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэргийг үйлдсэн байж болзошгүй байна.