Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 28 хоногийн хөл хорио тогтоох тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг тайлбар хийжээ.
Тэрбээр “Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ зургаадугаар сарын 15 гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байгаа. Өнөөдөр давтан тунг тариулаад 14-ээс дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь байна. Бүрэн вакцин хийлгээгүй иргэд халдварт өртөж байгаа эрсдлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна” гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn