Нийслэлийн Налайх дүүргээс их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэж явсан сэжигтэй этгээдийг саатуулсэн байна.
Тодруулбал, 06-р сарын 5-ны өдөр "Налайх дүүргийн постны орчимд .... улсын дугаартай автомашинд их хэмжээний мөнгө тээвэрлэж явна" гэх мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулжээ.
Улмаар тус автомашинаас 265 сая төгрөг бэлнээр илрүүлэн хураан авч, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Уг хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байгаа аж.